427 сая хүрсэн 0001 УАР дугаарыг худалдаж аваагүй орхижээ

Админ
2021/02/18

Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарла энэ сарын 15-аас эхлэн зарласан. Дуудлага худалдааны эхний өдөр азын гэх тодотголтой дугааруудаас эхний өдөр 20 дугаарыг дуудлага худалдаанд оруулахад 0001 УАР улсын дугаар 427.450.000 /дөрвөн зуун хорин долоон сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг хүрсэн. Гэвч тухайн худалдан авагч 24 цагийн дотор дугаараа худалдан аваагүй учир дугаарыг дахин дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Дуудлага худалдаа 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл үргэлжилнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна