Гадаадаас ирэх иргэд хүсвэл өндөр зэрэглэлийн буудалд байрлах боломжтой

Админ
2021/02/19

Хилийн чанадаас эх орондоо ирэх хүсэлтэй Монгол Улсын иргэд хүсвэл тусгаарлалтын арав хоногт өндөр зэрэглэлийн буудалд байрлах боломжтой. Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөсний дагуу УОК өндөр зэрэглэлийн зочид буудалд тусгай үнээр байрлах боломжийг судлаад, өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг тусгаарлаж байсан нийт 9 буудлыг санал болгож байгаа аж. Энд нэг иргэдийг 100-270 мянган төгрөгийн хооронд байрлуулах боломжтой юм байна. Өнгөрсөн хугацаанд гадаадаас эх орондоо ирсэн иргэдийг тусгаарлаж байсан буудлаас гадна “Сүнжин гранд”, “Улаанбаатар” зочид буудлыг нэмжээ. Тусгаарлалтын нэг өдрийн төлбөр 50 мянган төгрөг хэвээр байгаа аж. Энэ мэдээллийг хилийн чанадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдэд тийз баталгаажуулах үед саналыг нь авч тухайн буудалд байрлуулахыг хамтад нь шийдэхээр төлөвлөжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна