Шинэ он гарснаас хойш хоёрдугаар сарын 14 хүртэл хугацаанд нийт гурван сая 322.8 мянган тн нүүрс экспортолсныг УУХҮЯ тайлагналаа.
Нүүрсний экспортын хэмжээ одоогоор өмнөх оны мөн үеэс 24,6 хувиар өсжээ. Мөн зэсийн баяжмалын экспорт 9,8 хувиар өсөж, 161 мянган тонн болжээ. Засгийн газар энэ онд нийт экспорт өмнөх оныхоос 29,5 хувиар өсөж, 7,9 тэрбум орчим ам.доллар хүрнэ гэж таамаглаж байгаа.
Өнгөрсөн онд уул уурхайн салбараас төсөвт 2,5 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Энэ нь нийт төсвийн орлогын 24,3 хувийг бүрдүүлсэн юм. Цар тахлын улмаас төсөвт төвлөрүүлсэн орлогод эзлэх хэмжээ бага зэрэг багассаныг тус яамны цахим сайтад нийтэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна