ОХУ-ын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна

Админ
2021/02/20

2021-2022 хичээлийн жилд Оросын Холбооны Улсын тэтгэлэгээр суралцуулах гадаадын иргэн, иргэншилгүй хүмүүс болон гадаадад амьдарч буй эх орон нэгтнүүдийн сонгон шалгаруулалтыг “Портфолио шалгаруулалт” хэлбэрээр явуулна. Зөвлөгөө өгөх комиссийн ажлын хуваарь  Даваа-Баасан     09:00 цагаас 18:00 цаг хүртэл Бямба                  10:00 цагаас 17:00 цаг хүртэл Харилцах утас:  99092277, 45-46-00, 45-28-70 “Портфолио шалгаруулалт”-ын дагуу явуулах сонголтын зарчим Сонгон шалгаруулалтанд оролцох тухай мэдүүлгээ мэдээллийн education-in-russia.com системд оруулж  бүртгүүлсэн горилогчдын баримт бичгийг хүснэгтэд заасан хугацаанд оросын тэргүүлэх их дээд сургуулиудын төлөөлөл бүхий  Шинжээчийн комисс судлан ажиллана. Горилогчдын баримт бичигтэй танилцаж судлах явцад  Шинжээчийн комисс нь дараах зүйлийг харгалзан үзнэ. Үүнд: -Боловсролын үнэмлэх дэх сурлагын дундаж оноо -Голлох чиглэлийн хичээлийн дундаж оноо -Нийгэмд тустай ололт амжилт. Үүнд ОШУСТ-ийн арга хэмжээнд оролцсон байдал (спорт, олон нийтийн үйл ажиллагаа, урлагийн уралдаан тэмцээн, орос хэлний төрөл бүрийн дамжаанд суралцсан байдал)Тухайн чиглэлийн олимпиад, бага хуралд оролцсон байдал, нийтлэлүүд – хотын түвшинд (магистр, аспирантуудын хувьд их дээд сургуулиудын) -Орос Улсад явагдсан олимпиад (түүнчлэн их дээд сургуулиудын) – бүх оросын олимпиад – бага хуралд  оролцож илтгэл тавьсан, нийтлэлд  (энэ бүхнийг диплом, нийтлэлийн сканаар баталгаажуулна) -Олон улсын хэмжэний ажиллагаанд оролцсон байдал (Ялалтын цээж бичиг, бүхнийг хамарсан цээж бичиг, этнографын цээж бичиг гэх мэт ) Баримт бичгийн судлагааны  явцад Олимпиадын ялагч, шагналт байрны дипломуудыг харгалзан үзнэ гэдгийн анхааралдаа авна уу. “Архитектур-уран барилга”, “Дизайн” мэргэжлээр элсэх горилогчдын анхааралд! “Архитектур-уран барилга”, “Дизайн” мэргэжлээр сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй бүх горилогчид анкетаа бөглөхдөө А-4 хэмжэтэй альбомны цаасан дээр дараах гар зургуудыг хавсрагах (шугам зураг, хар зураг, зохиомж). Үүнд: -өнгөт харандаа, гуашь эсвэл усан будгаар зурсан бүтээл (натюрморт, байгалийн зураг) -Биет дүрс (харандаан зураг)-дугуй, тэгш өнцөгт эсвэл квадрат (сав, хайрцаг гэх мэт) -Циркуль /гортиг/, шугам ашиглан зурсан объектын зураг Сонгон шалгаруулалтанд орох урилга. Сонгон шалгаруулалтын хуваарь Бакалавр, магистр, аспирантур, ординатур*, орос хэлний зуны сургуульд* суралцах хүсэлтэй горилогчид дараах үе шатыг амжилттай давах ёстой. Үүнд :  
1 21.01.20-21.02.20     education-in-russia.com сайт дээр заавал бүртгүүлэх. Хавсралт 1-д заасан жагсаалтын дагуу хувийн баримт бичгийн скан-хуулбарыг байршуулах.
21.01.20-21.02.28  Бүртгэлийн комисс ирүүлсэн мэдүүлгийг шалгана ;
Анхаар! Портфолио шалгаруулалтанд боловсролын үнэмлэхтэй горилогчдыг оруулна (гэрчилгээнд гол бус хичээлд хоёроос дээшгүй «С» буюу «дунд» үнэлгээтэй байж болно);   1-2-р ангийн оюутнууд аттестат (түүнд гол бус хичээлд хоёроос дээшгүй «С» буюу «дунд» үнэлгээтэй байж болно) ба тухайн их дээд сургуулийн сургалтын хэлтсийн тамга бүхий сурлагын тухай тодорхойлт (дундаж оноо нь 2.8, оросын боловсролын  стандартаар бол 4-өөс доошгүй байна) –ыг тус тус хавсрагна. Магистр,  аспирантурд суралцах горилогчдын  дипломны дундаж оноо нь монголын боловсролын  стандартаар 2.8, оросын боловсролын  стандартаар 4-өөс доошгүй байна. Тухайн мэргэжлийн голлох хичээлийн жагсаалтыг  Хавсралт 2-оос үз.
21.02.21 – 21.03.10  Горилогчдын баримт бичгийг бүрдүүлж Шинжээчийн комисс руу явуулах бэлтгэл ажил
21.03.01 – 21.03.25 Шинжээчийн комисс “Портфолио шалгаруулалт”-ыг явуулна.  Хавсралт 3
21.03.10  Урлагийн мэргэжлээр суралцах горилогчдтой хийх онлайн ярилцлага шалгалт ( ZOOM руу орох ишлэл ба шалгалт явуулах хугацааг горилогчийн хувийн хаяг руу явуулна “education-in-russia.com”).   Урлагийн чиглэлийн элсэлтийн нэмэлт шалгалт авах байр, хугацааг боловсролын байгууллагуудын сайт дээр байршуулна. Энэ тухай горилогч бие даан хугацаа, тавигдах шаардлагын талаар тодруулга авна. ОХУ-ын Боловсролын яамны мэдэлд байгаа дээд боловсролын байгууллагуудын талаарх мэдээллийг дараах ишлэлээс авна уу: https://culture.gov.ru/about/subordinates/obrazovatelnye_organizatsii_vysshego_obrazovaniya/ Мөн энд боловсролын байгууллагуудын интернет сайтын хаяг байна.  
21.03.11  Зуны сургалтанд хамрагдах горилогчид онлайн ярилцлага шалгалт өгнө (ZOOM руу орох ишлэл ба шалгалт явуулах хугацааг горилогчийн хувийн хаяг руу явуулна “education-in-russia.com”)
21.03.17 Аспирантур, ординатур*-д суралцах  горилогчид онлайн ярилцлага шалгалт өгнө (ZOOM руу орох ишлэл ба шалгалт явуулах хугацааг горилогчийн хувийн хаяг руу явуулна “education-in-russia.com”)
21.03.17 Үндсэн (нэгдүгээр) курст суралцахаар мэдүүлэг өгсөн горилогчид онлайн ярилцлагад орно. Оросын боловсролын байгууллагуудад суралцаж төгссөн эсвэл суралцаж буй горилогчид онлайн ярилцлагад орохгүй.
21.03.26  Сонгон шалгалтаа амжилттай өгсөн горилогчдийн эцэслэн гаргасан нэрсийг ОШУСТ-ийн сайт дээр нийтлэнэ
21.03.26-21.04.01 education-in-russia.com системд хоёрдугаар шатанд оролцох горилогчдын иж бүрэн баримт бичгийг бүрдүүлэх хавсралт 4
21.04.05 Баримт бичгийг Россотрудничество агентлагийн Төв аппарат руу илгээх.
21.04.06-21.05.31 Баримт бичиг, сонгон шалгаруулалтын дүнг «Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл, гадаад суугаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны Холбооны Агентлаг  (Россотрудничество)» -т хэлэлцэх.
* Ординатур ба Орос хэлний Зуны сургуульд суралцах горилгчдод заавал тавихдах шаардлага–орос хэлийг чөлөөтэй эзэмшсэн байх. Хавсралт 1 ОРОС УЛСАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРАЛЦАХ ГАДААДЫН ИРГЭДИЙН ДУНД ЯВУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН НЭГДҮГЭЭР ШАТАНД ОРОЛЦОХОД ШААРДАГДАХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдана. Үүнд: сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шатыг Гадаад орнуудад ажиллаж байгаа оросын байгууллагууд хэрэгжүүлнэ (ОШУСТ); сонгон шалгаруулалтын хоёрдугаар үе шатыг нэгдүгээр үе шатанд шалгарсан гадаадын иргэдийг элсүүлэн суралцуулах оросын боловсролын байгууллагууд хэрэгжүүлнэ. Сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шат нь: -Портфолио шалгаруулалт ; -Чиглэлийн шалгалт; -Баримт бичгийн бүрдүүлэлт зэргээс бүрдэнэ. ПОРТФОЛИО Шалгаруулалтанд орохын тулд дараах зүйлийг хийх шаардлаагатай.  Үүнд: -Орос улсад гадаадын иргэдийг элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалтын албан ёсны EDU.RS.GOV.RU сайт дээр бие даан бүртгүүлэх; Дараах баримт бичгийг хавсрагах: -Цээж зураг -Гадаад паспортын хуулбар, орчуулга (хүчинтэй байх хугацаа 2023 оны 3-р сарын 1-ээс наашгүй) -Боловсролын үнэмлэхийн эх хувь, орос орчуулга: -сургууль төгсөгчдийн хувьд-бүрэн дунд боловсролын үнэмлэх; – магистрт суралцах бол бакалаврын диплом; – аспирантурт суралцах бол магистрын  диплом; -төгсөх ангийн сурагчдын хувьд сүүлчийн аттестатчлалаар гаргасан  сургуулийн захирлын гарын үсэг бүхий сурлагын дүн (11/12-р ангийн 1-р хагас жилийн дүн).  Шаардлагатай тохиолдолд ОШУСТ-ийн Комисст сурагчийн хувийн хэргийг гаргаж өгнө; – бакалавриатын сургалтаа дүүргэж  магистрт элсэх  хүний хувьд сурлагын ерөнхий дүн ба их сургуулийн захирлын гарын үсэг бүхий сүүлчийн аттестатчлалаар гаргасан  сурлагын дүн (дундаж оноо нь монголын боловсролын  стандартаар бол 2.8, оросын боловсролын  стандартаар бол 4-өөс доошгүй байх); -1-2 курсын оюутнуудын хувьд тухайн сургуулийн тамга бүхий сурлагын тодорхойлолт (дундаж оноо нь 2.8, оросын боловсролын  стандартаар бол 4-өөс доошгүй байх)бүрэн дунд боловсролын  үнэмлэхийн хуулбар, орчуулга; -оросын их дээд сургуулийн бэлтгэл ангид гэрээгээр суралцагсдын хувьд 1-р семестрийн орос хэл, чиглэлийн хичээлийн сурлагын тодорхойлолтбүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, орчуулга; -тусгай дунд мэргэжил эзэмших хүсэлтэй хүний хувьд өмнөх сургуулиас авсан үнэмлэх эсвэл сүүлийн хагас жилийн сайн дүн бүхий сурлагын тодорхойлолт. Аспирантурт суралцахын тулд : – их дээд сургуулиас ирүүлэх зөвшөөрсөн тухай албан тоот (байвал зохино ); – нийтлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлийн жагсалт; -суралцах чиглэлд тохирсон сэдэв бүхий реферат (10 хуудаснаас доошгүй) Орос хэлний бүсийн олимпиад, 2020, 2021 оны хичээлийн жилд явуулсан математик, химийн олимпиадуудад түрүүлсэн бол  Гэрчилгээ, ОШУСТ-ийн Комисст эх хувийг гаргаж өгнө. Үндсэн (нэгдүгээр) курст суралцагчдын хувьд “Орос хэлний мэдлэгийг баталгаажуулсан баримт бичгүүд” гэсэн зүйлд орос хэлийг хаана, хэзээ, ямар хугацаатай сурсан тухай мэдээллийг чөлөөтэй маягт тусгаж ирүүлэх; хэрэв байгаа бол орос хэлний дамжаанд суралцаж төгссөн гэрчилгээний хуулбар, эсвэл одоо суралцаж буй дамжааны 1-р семестрийн дүн бүхий тодорхойлолт; ОШУСТ-өөс олгосон орос хэлний олимпиадын ялагчийн гэрчилгээний хуулбар. Орос хэлний Зуны сургалтанд суралцах горилогч (орос хэлний багш, монголын их дээд сургуулиудын орос хэлний ахлах курсын оюутан)-ийн хувьд дээд сургуулийн дипломын хуулбар, орчуулга, ажлын газрын тодорхойлолт; Оруулж буй бүх баримт бичиг чанартай сканирдсан бөгөөд уншихад төвөггүй байна.  Боловсролын баримт бичиг, эмнэлэгийн магадлалын орчуулгыг заавал хавсрагана.  Мэргэжлийн код ба нэр, чиглэлийн хичээл Хавсралт 2
          Мэргэжлийн код Суралцах чиглэл (мэргэжил) Зонхилох хичээл
Дээд боловсрол– бакалавр (4 жилийн сургалттай)
02.00.00 Компьютер, мэдээллийн технологи Математик, информатик
03.00.00 Физик, астрономии Математик, физик
04.00.00 Хими Хими, биологи
05.00.00 Дэлхий судлалын ухаан Математик, физик
06.00.00 Биологиийн   шинжлэх ухаан Биологи, химии
07.00.00 Архитектур /уран барилга/ Математик, шугам зураг   (эсвэл МХК)
08.00.00 Барилгын техник, технологи Математик, информатик
09.00.00 Информатик, тооцоолон бодох техник Математик, информатик
12.00.00 Фотоник, багаж үйлдвэрлэл, оптик ба биотехникийн системууд болон  технологи Математик, информатик
13.00.00 Цахилгаан, дулааны эрчим хүч Математик, физик
15.00.00 Машины үйлдвэрлэл   Математик, физик
16.00.00 Физико-техникийн шинжлэх ухаан, технологи Математик, физик
18.00.00 Химийн технологи Хими, биологи
19.00.00 Үйлдвэрлэлийн экологи ба биотехнологи Хими, биологи
20.00.00 Техно бүрхүүлийн аюулгүй байдал Математик, химии
21.00.00 Хавсралт геологи, уул уурхайгазрын тос хийн үйлдвэр, геодези Математик, физик
22.00.00 Материалын технологи Математик, физик
23.00.00 Хуурай газрын тээврийн техник, технологи                                   Математик, физик
27.00.00 Техникийн систем дахь удирдлага Математик, физик
28.00.00 Нанотехнологи, наноматериалууд Математик, физик
29.00.00 Хөнгөн үйлдвэрийн технологи Математик, химии
37.00.00 Сэтгэл зүйн шинжлэх ухаан Нийгэм судлал, гадаад хэл
38.00.00 Эдийн засаг, удирдлага Математик, информатик
39.00.00 Социологи, нийгмийн ажиллагаа Нийгэм судлал, гадаад хэл
40.00.00 Хууль зүй Нийгэм судлал, гадаад хэл
41.00.00 Улс төрийн шинжлэх ухаан, бүс нутаг судлал Нийгэм судлал, гадаад хэл
42.00.00 Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, мэдээлэл номын сангийн ажиллага Нийгэм судлал, гадаад хэл
43.00.00 Үйлчилгээ, аялал жуулчлал Нийгэм судлал, гадаад хэл
44.00.00 Боловсрол, сурган хүмүүжүүлэх ухаан Нийгэм судлал, гадаад хэл
45.00.00 Хэл, утга зохиол судлал Нийгэм судлал, гадаад хэл (орос)
46.00.00 Түүх, археологи Нийгэм судлал, гадаад хэл
49.00.00 Биеийн тамир, спорт Биологи, Биеийн тамир
 
Дээд боловсрол-нарийн мэргэжил  (5/6 жилийн сургалттай)
08.00.00 Барилгын техник, технологи Математик, информатик
14.00.00 Цөмийн эрчим хүч, дулааны физик Математик, физик
21.00.00 Хавсралт геологи, уул уурхайгазрын тос хийн үйлдвэр, геодези Математик, физик
31.00.00 Клиник анагаах ухаан (31.05.01Эмчилгээ, 31.05.02 Педиатри, 31.05.03 Шүүдний эмчилгээ) Биологи, химии
32.00.00 Эрүүл мэндийн шинжлэх ухаан, урьдчлан сэргийлэх анагаах ухаан Биологи, химии
33.00.00 Эм зүй Биологи, химии
36.00.00 Мал эмнэлэг, зоотехникийн ухаан Биологи, химии
37.00.00 Сэтгэл зүйн шинжлэх ухаан Нийгэм судлал, гадаад хэл
38.00.00 Эдийн засаг,  удирдлага Математик, информатик
40.00.00 Хууль зүй Нийгэм судлал, гадаад хэл
41.00.00 Улс төрийн шинжлэх ухаан, бүс нутаг судлал Нийгэм судлал, гадаад хэл
 Хавсралт 3 Оросын Холбооны Улсын Засгийн Газрын тэтгэлэгээр суралцуулах гадаадын иргэн, иргэншилгүй хүмүүс болон гадаадад амьдарч буй эх орон нэгтнүүдийн сонгон шалгаруулалтыг явуулах журам Сонголтыг хоёр үе шаттай явуулна: -сонголтын нэгдүгээр шатыг гадаад оронд ажиллаж буй оросын байгууллагууд (цаашид ОГБ гэх) баримт бичиг бүрдүүлэх мэдээллийн системийг ашиглан хэрэгжүүлнэ. Энэ шатанд дараах зүйлийг хийнэ. Үүнд: 1) Оросын боловсролын байгуллагуудад суралцах хүсэлтэй гадаадын иргэдийн талар мэдээлэл цуглуулах. Мэдээллийн education-in-russia.com системд бүртгүүлсэн гадаадын иргэн сонгон шалгаруулалтад орохын тулд анкетаа үнэн зөв бөглөж, цээж зураг, паспорт ба боловсролын үнэмлэхийн скан хуулбар зэргийг мэдээллийн системээр дамжуулан “шалгуулах” гэсэн байдлаар илгээх. 2) Сонгон шалгаруулах шалгалт (бичгээр эсвэл онлайн тестын шалгал)-ын үр дүн, эсвэл Хүснэгт 1-ийн “Тэтгэлэгт хуваарь олгох сонголтод хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ” гэсэн зүйл заалтын дагуу олгосон дипломыг тус тус үндэслэн сонгон шалгаруулалтын шатыг явуулах. Хэрэв ОГБ-аас сонгон шалгаруулах тестийн шалгалт явуулахгүй бол  сонголтыг боловсролын баримт бичиг дэх дундаж оноо, голлох хичээлийн оноо (өмнөх боловсролын үнэлгээ)-ний үндсэн дээр горилогчийн мэдүүлэгд заасан чиглэлийн дагуу явуулна. Бакалавр, специалитет-мэргэшилийн хөтөлбөрөөр суралцах горилогчийн өмнөх боловсролын үнэлгээний тоцоог хийх Бакалавр, специалитет-мэргэшилийн хөтөлбөрөөр суралцах  горилогчийн өмнөх боловсролын үнэлгээний тоцоог доорх томъёог ашиглан 0,01 нарийвчлалтай хийнэ: -Хичээлийн дундаж оноо С = А / В, үүнд А – бүх хичээлийн онооны нийлбэр, В –нийт хичээлийн тоо; -Эцсийн үзүүлэлт F = (C + D1 + D2) / 3,  үүнд С – боловсролын үнэмлэх дэх хичээлүүдийн дундаж оноо, D1 ба D– Хавсралт 1.2-оор тогтоосон   нэгдэх ба хоёрдахь голлох хичээлийн оноо . Тухайн голлох хичээлийн үнэлгээ байхгүй бол нэг хичээлийн оноог тооцонд авч гарсан нийлбэрийг 2-т хуваана. Жишээ 1: Иванов И.И. нь 01.03.02 (хэрэглээний Математик болон Мэдээлэл зүй) чиглэлээр суралцах мэдүүлэг өгсөн байна.  Средний балл документа об образовании Иванова И.И. –ын болоьвсролын үнэмлэхний дундаж оноо – 4,75 (таван онооны үнэлгээтэй улсад) байна. Журмын Хавсралт 1.2-ийн дагуу тэрээр Физик, Математикийн хичээлээр шалгалт өгнө. Иванов И.И.-ийн физикийн оноо – 4,0,  математикаар – 4,0 байна. Тэгвэл түүний эцсийн үзүүлэлт F нь (4,75 + 4,0 + 4,0) / 3 = 4,25 байна. Жишээ 2: Петрова П.П. нь подала заявку по направлению 37.03.01 (Сэтгэл судлал) чиглэлээр суралцах мэдүүлэг өгсөн байна. Петрова П.П. –инй дундаж оноо– 8,50 (арван онооны үнэлгээтэй улсад). Журмын Хавсралт 1.2-ийн дагуу тэрээр Биологию, Орос хэлний хичээлээр шалгалт өгнө. Петрова П.П.-ийн биологийн оноо–9, харин тухайн боловсролын байгууллагад орос хэл хөтөлбөрт ороогүй байсан юм.  Тэгвэл түүний эцсийн үзүүлэлт F нь (8,50 + 9) / 2 = 8,75 байна. Хоёр өөр үнэлгээгээр авсан дундаж оноотой горилогчдийг харьцуулах шаардлага гарвал (жишээлбэл №1 боловсролын байгууллагад хамгийн их оноонь-10, харин №2 боловсролын байгууллагад 5 оноотой бол) өмнөх боловсролын Эцсийн дүнг дараах зарчмыг баримтлан нэгдсэн системд оруулна. Үүнд: эцсийн дүнг тодорхойлсон үзүүлэлт F* нь (F / S)*K тэнцэнэ, үүнд F-горилогчийн өмнөх боловсролыг анхны системээр үнэлсэн үнэлгээний үзүүлэлт, S-горилогчийг үнэлсэн систем дэх хамгийн их оноо, K – ихэнх горилогчид үнэлүүлсэн систем дэх хамгийн их оноо. Жишээ: Иванов И.И.-ын өмнөх боловсролыг анхны системээр үнэлсэн үнэлгээний үзүүлэлт  F нь 4,33 (таван баллын үнэлгээтэй систем), харин Петрова П.П.-ийн   үзүүлэлт F 8,85 (арван баллын үнэлгээтэй систем, уг системээр ихэнх горилогчид үнэлүүлсэн байна). Тэгвэл F-ийг ихэнх горилогчид багтсан нэгдсэн систем дэх  F* оруулахын тулд дараах тооцоог хийнэ:        F* = (4,33 : 5 ) х 10 = 8,66. Магистр, аспирантур, ординатурын хөтөлбөрөөр элсэж буй горилогчдын өмнөх боловсролын үнэлгээг тооцох Магистр, аспирантур, ординатурын хөтөлбөрөөр элсэж буй горилогчдын өмнөх боловсролын үнэлгээг дараах томъёогоор 0,01 нарийвчлалтай тооцно: – боловролын үнэмлэх дэх хичээлүүдийн дундаж оноо С = А / В, үүнд А – бүх хичээлүүдийн нийлбэр оноо, В –нийт хичээлийн тоо; Магистр, аспирантур, ординатурын хөтөлбөрөөр элсэж буй горилогчдоос тестын шалгалт авахгүй. Отбор осуществляется на основании суммы баллов индивидуальных достижений, набранных кандидатами. Хувийн амжилтын онооны тооцоо «Тэтгэлэгт хамрагдах сонгон шалгаруултын үед хөнгөлөлт авчирах арга хэмжээ» бүлгийн дагуу  хийх хувийн амжилтын онооны тооцоо (бакалавр, специалитет-мэргэшлийн хөтөлбөрөөр), тестиын шалгалт ба ХА-ын онооны нийлбэрийг тооцох. ХА-д өгөх хамгийн их оноо  30 байна. Магистрын хөтөлбөрөр элсэж буй горилогчдын хувьд онооны тоог дараах үзүүлэлтийн дагуу горилогчийн цуглуулсан онооны нийлбэрээр тодорхойлно. Үүнд: -өмнөх боловсролын үнэлгээгээр 30 хүртэл оноо авна. Горилогчийн авсан оноо F  нь C : S x 30 тэнцэнэ , үүнд:  C – боловсролын үнэмлэх дэх хичээлүүдийн дундаж оноо, S – тухайн улсын боловсролын байгууллагын үнэлгээний систем дэх байвал зохих хамгийн их оноо  . Жишээ: средний балл документа об образовании Сидоров И.И.-ийн боловсролын үнэмлэх дэхдундаж оноо    9,0 тэнцэнэ. Тухайн улсын боловсролын байгууллагын үнэлгээний систем дэх байвал зохих хамгийн их оноо  10,0. Тэгвэл F = (9,0 / 10,0) х 30 = 27  оноо. -Горилогч юуны өмнө орох хүсэлтэй байсан их дээд сургуулиас ирүүлсэн суралцуулах хүсэлт бүхий  албан тоотод  15 оноо ногдуулна. Гэхдээ албан тоотыг уг заасан сургуулийн захирал эсвэл дэд захирлын гарын үсгээр баталгаажуулсан байна; -Ажлын хэсгийн хүрээнд явуулах биечлэн буюу онлайн хэлбэрээр явуулсан ярилцлагыг үндэслэн 10 хүртэл оноо ногдуулна (үүнд зайны технологи ашиглах боломжтой); -эрдэм шинжилгээ боловсролын бага хурал симпозиум оролцсон бол 10 оно ногдуулна; -эх үүсвэрийг заасан эрдэм шинжилгээний бүтээл нийтэлсэн бол 10 оноо ногдуулна; -өмнөх боловсрол “онц” үнэлгээтэй бол 5 оноо ногдуулна (хэрэв тухайн улсад ийм үнэлгээ үгүй бол өмнөх боловсролын үнэмлэх дэх дундаж оноо нь тухайн орны хамгийн их үнэлгээний 95 % доошгүй байх); -сошиал төсөлд оролцсон бол 5 оноо ногдуулна (тухайлбал, сайн дурын хөдөлгөөн гэх мэт) ; -спортын амжилтанд 5 оноо ногдуулна; -урлагийн амжилтанд 5 оноо ногдуулна; -ОГБ-аас гаргасан жагсаалтын бусад амжилтуудад 5 оноо ногдуулна. Жишээлбэл ОГБ-ын дэргэдэх орос хэлний дамжаанд амжилттай суралцсан бол 5 оноо ногдуулна. Хамгийн их оноо-100 байна. Горилогчийн эцсийн оноо нь дээр заасан хувийн амжилтуудад өгсөн онооны нийлбэртэй тэнцэнэ. Аспирантур, ординатурын хөтөлбөрөр элсэж буй горилогчдын хувьд  онооны тоог дараах үзүүлэлтийн дагуу горилогчийн цуглуулсан онооны нийлбэрээр тодорхойлно. Үүнд: -мэдүүлэгт юуны өмнө сурах хүсэлтэй сургуулийн зүгээс ирүүлсэн суралцуулах хүсэлт бүхий  албан тоотод  80 оноо ногдуулна, гэхдээ түүнд аспирант, ординатурын удирдагчийн овог, нр, албан тушаалыг заавал тусгасан байна. Мөн түүнчлэн  албан тоотыг уг заасан сургуулийн захирал эсвэл дэд захирлын гарын үсгээр баталгаажуулсан байна; -нийтлэгдсэн бүтээл болгонд 5 оноо ногдуулна (тооцоонд хамгийн ихдээ 6 бүтээл орно, ингээд энэ үзүүлэлтийн хамгийн их оноо 30 байна)  бүтээлүүдэд эх үүсвэрийг заасан байна; -Ажлын хэсгийн хүрээнд явуулах биечлэн буюу онлайн хэлбэрээр явуулсан ярилцлагыг үндэслэн 10 хүртэл оноо ногдуулна (үүнд зайны технологи ашиглах боломжтой); Хамгийн их оноо 120 байна. Горилогчийн эцсийн оноо нь дээр заасан хувийн амжилтуудад өгсөн онооны нийлбэртэй тэнцэнэ. 3) Сонгон шалгаруулалтын нэгдүгээр шатны дүнг илгээх. Центральный аппарат Россотрудничество агентлагийн төв аппарат ОГБ-ын ирүүлсэн сонгон шалгаруулалтын нэгдүгээр шатны дүнг хэлэлцээд хоёрдугаар шатыг явуулах зорилгоор бүрдүүлсэн дүнг Орос Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам руу албан тоотоор явуулна. – второй этап отбора сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатыг Орос Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, нэгдүгээр шатанд оролцсон горилогчдын дундаас шалгарсан  гадаадын иргэдийг суралцуулах боломжтой оросын  боловсролын байгууллагууд явуулна. Тэтгэлэгээр суралцах сонгон шалгаруулалтад хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээнүүд  Хүснэгт 1. Тэтгэлэгээр суралцах горилогчид оноо тооцох олимпиадуудын жагсаалт, (сүүлийн 3 жилд гаргасан амжилтыг тооцоно, гэхдээ ялагч/шагналт байрны медаль эсвэл дипломтой байх ёстой).
Олимпиадын орос хэл дээрх нэр Олимпиадын  англи хэл дээрх нэр
1 Олон улсын идэрчүүдийн байгалийн ухааны олимпиад (MEO) International Junior Science Olympiad (IJSO)
2 Олон улсын математикийн олимпиад (MMO) International Mathematical Olympiad (IMO)
3 Олон улсын физикийн олимпиад (МФО) International Physics Olympiad (IphO)
4 Олон улсын биологийн олимпиад (МБО) International Biology Olympiad (IBO)
5 Олон улсын  химийн олимпиад (МХО) International Chemistry Olympiad (IchO)
6 Олон улсын мэдээлэл зүйн олимпиад (МОИ) International Olympiad in Informatics (IOI)
7 Олон улсын астрономи, астрофизикийн олимпиад (MOAA) Olympiad on Astronomy and Astrophysics (IOAA)
8 Олон улсын астрономийн  олимпиад (МАО) International Astronomy Olympiad (IAO)
Хүснэгт 2. Хувийн амжилтанд нэмэлт оноо ногдуулах арга хэмжээний жагсаалт (цашид ХА гэх) (энд төгсөх эсвэл төгсөхийн өмнөх ангид үзүүлсэн амжилтыг тооцоно, гэхдээ 2019 оноос өмнө гаргасан амжилтаас бусад)
Нэр ХА оноо
1-р зэрэг
1 Оросын сурагчдын олимпиадуудын зөвлөл (цаашид РСОШ гэх)-өөс зохион явуулах 1 ба 2-р түвшний Олон улсын  олимпиадууд Ялагч эсвэл шагналт байранд орсон бол– 30 оноо*   *Байгалийн ухааны  Олимпиадууд нь  зөвхөн Хавсралт 1.2.-д  1,2,3,4,6 чиглэлээр суралцах тухай мэдүүлгээ өгсөн  горилогчдод ХА-ын оноо ногдуулна *Хүмүүнлэгийн ухааны Олимпиадууд  зөвхөн Хавсралт 1.2.-д  5, 6 чиглэлээр суралцах тухай мэдүүлгээ өгсөн  горилогчдод ХА-ын оноо ногдуулна
2-р зэрэг
2 РСОШ-өөс зохион явуулах 3-р түвшний Олон улсын  олимпиадууд Ялагч эсвэл шагналт байранд орсон бол– 25 оноо*   *Байгалийн ухааны  Олимпиадууд нь  зөвхөн Хавсралт 1.2.-д  1,2,3,4,6 чиглэлээр суралцах тухай мэдүүлгээ өгсөн  горилогчдод ХА-ын оноо ногдуулна Хүмүүнлэгийн ухааны Олимпиадууд  зөвхөн Хавсралт 1.2.-д  5, 6 чиглэлээр суралцах тухай мэдүүлгээ өгсөн  горилогчдод ХА-ын оноо ногдуулна
3 Международные олимпиады, проводимые вузами РФ, на усмотрение главы представительства Россотрудничества в стране (или иной структуры, выполняющей обязанности представительства Россотрудничества) при согласовании с центральным аппаратом Россотрудничества.
4 Дээд зэргийн үндэсний олимпиадуудын шөвгийн шатны шалгаруулалт   (Тухайн улсаас шалтгаалан Улсын олимпиад / Сурагчдын дунд явуулдаг үндэсний олимпиад / Бүх Украины олимпиад / Бүх Оросын олимпиад)
3-р зэрэг
5 Ажлын хэсгийн шийдвэрээр хувийн бусад амжилтанд олгох оноо. Гэхдээ энэ нь нээлттэй, хүрэлцэхүйц, үнэ төлбөргүй үндсэн дээр явагдах ёстой 5 оноо хүртэл
Хавсралт 4 2-р үе шатанд шаардлагатай  баримт бичгийн жагсаалтыг  бүрдүүлж ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам, Россотрудничество агентлаг руу хүргүүлэх Сонгон шалгаруултанд амжилттай оролцсон горилогчид дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд: -Гадаад папортын хуулбар, орчуулга. Хүчинтэй байх хугаацаа нь Орос Улсад орсоноос хойш 18 сараас доошгүй байна, өөрөөр хэлбэл  2023 оны 3-р сарын 01 хүртэл. -Горилогчийн өнгөт зураг бүхий анкет. Анкетыг EDU.RS.GOV.RU системд бүрдүүлсэн баримт бичгээс татаж авна. -Сонгосон мэргэжлийнхээ дагуу их дээд сургуулийн сонголтыг хийхдээ мэдээлиийн  russia-edu.ru систем дахь навигаторыг ашиглана уу. -Горилогч бүр 6 их дээд сургуулийн нэрийг сонгож болно. Гэхдээ холбооны  нэг тойрогт гурваас дээшгүй, холбооны чанартай Москва, Санкт-Петербург хотоос тус бүр хоёроос дээшгүй сургууль заах эрхтэй. Горилогчийн анкетанд заасан аль ч сургууль түүнийг суралцуулах сонголтыг хийгээгүй тохиолдолд  Орос Улсын боловсролын яам  горилогчид хандаж Москва, Санкт-Петербург хотоос бусад Орос Улсын дурын хот дахь их дээд сургуулийг  сонгох тухай нэмэлт мэдүүлэг бичих    санал тавина. -Боловсролын тухай баримт бичгийн скан хуулбар, орчуулгын товчоор баталгаажулсан орчуулга (аттестат, бакалавр магистрын диплом), сурлагын дүнг хавсралтаар ирүүлнэ. -Орос хэлний зуны сургалтанд суралцах горилогч (орос хэлний багш, монголын их дээд сургуулиудын орос хэлний ахлах курсын оюутан)-ийн хувьд дээд боловсролын дипломын хуулбар, орчуулгын товчоор баталгаажулсан орчуулга, ажлын газрын тодорхойлолт; поликлиникийн тамга бүхий эмнэлэгийн дүгнэлт ( У-086 маягт), ХДОХВ-гүй болохыг  нотолсон эмнэлэгийн магадлал. -Сургуулийн төгсөгчийн хувьд сүүлчийн аттестатчлалын дүн 11-р анги (11 жилийн сургалттай бол) эсвэл 12-р ангийн эхний хагас жилийн дүн (12 жилийн сургалттай бол). -1-2-р курсын оюутнуудын хувьд   сургалтын хэлтсийн тамга бүхий сурлагын тухай тодорхойлолт ( дундаж оноо 2,8-аас доошгүй буюу “сайн”), бүрэн дунд боловсролын аттестат. -Гэрээний дагуу оросын их дээд сургуулийн бэлтгэл ангид суралцагчдын хувьд- оросын их дээд сургуулийн бэлтгэл ангид гэрээгээр суралцагдын хувьд 1-р семестрийн орос хэл, чиглэлийн (сургалтын чиглэлээр: хүмүүнлэгийн, техникийн, анагаах ухааны, эдийн засгийн гэх мэт), хичээлийн сурлагын тодорхойлолт, бүрэн дунд боловсролын тухай аттестатын хуулбар; -Аспирантурын хөтөлбөрөөр суралцах горилогчдын хувьд: нийтлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлийн жагсалт эсвэл суралцах чиглэлд тохирсон сэдэв бүхий реферат (10 хуудаснаас доошгүй байх) -Улсын эмнэлэгийн тамга бүхий эмнэлэгийн тодорхойлолт ( У-086 маягт) -ДОХ-оор өвчлөөгүй болохыг нотолсон эмнэлэгийн магадлал. Бүх баримт бичгийг орос хэлэнд хөрвүүлж орчуулгын товчооны тамгаар баталгаажуулсан байна. Тогтоосон хугацаанд баримт бичгээ бүрдүүлж чадаагүй горилогчийг ОХУ-ын Засгийн газрын  тэтгэлэгээр суралцуулах нэрснээс хасна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна