Коронавируст халдварын 35 тохиолдол нэмж бүртгэгдэв

Админ
2021/02/21

ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 35  хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ.

ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораториуд, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Улсын Нэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД, Хан-Уул дүүргийн лабораториудад нийтдээ  44 503 хүнд шинжилгээ хийсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртэгдсэн бөгөөд долоон тохиолдол нь “Нэг хаалга- Нэг шинжилгээ”-гээр бүртгэгджээ. Ингэснээр Улаанбаатар хотод коронавирусний батлагдсан тохиолдол 1 740, улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод нийт  2 072 тохиолдол бүртгэгдээд байна.

Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 2586 болжээ. Үүнээс  1 846 нь эдгэрээд байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 27 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт коронавируст халдвартай   725 хүн эмчлүүлж байна



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна