Монголын урдаа барих шилдэг гитарчдын нэг “Никитон” хамтлагийн Өөжгий алиа хошин зангаараа бусдаас эрхгүй ялгарна. UB Palace-ийн суудлыг дүүргэж, бие даасан тоглолтоо хийсэн тэрээр хаана ч хэнэггүй өөрийнхөөрөө байж чаддаг харизмтай нэгэн. Түүний рок попын дуучдад зохиож өгсөн ая, уран бүтээлийг тоолж барамгүй их.
Өөрийн гэсэн өнгө төрхөө бүрдүүлж, урлагийн акулуудын нэг болсон Өөжгийгийн дүү АНУ-д соло уран бүтээлээ гарган, урлагийн их замд хөл тавьжээ. Багаасаа авга ах Өөжгийгөөс үлгэр дуурайлал аван, хөгжимд эргэж буцалтгүй дурласан энэ залууг Мөнхжин гэнэ. Тэрээр ахлах сургуульд байхдаа муж улс руу нүүж, өнгөрөгч 2020 онд хөгжмийн карьераа эхлүүлжээ.

Мөнхжин авга ахтайгаа адилхан дууныхаа аяыг хүртэл өөрөө зохиодог тун чадварлаг залуу аж. Удахгүй анхны цомгоо гаргах гэж байгаа бөгөөд зарим дуунуудаа клипжүүлэн гаргахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна