Баянзүрх дүүрэгт өнөөдөр шинжилгээнд хамрагдаагүй өрхүүдээс явуулын цэгээр шинжилгээ авна

Админ
Өчигдөр 02 цаг 20 минут

"НЭГ ХААЛГА - НЭГ ШИНЖИЛГЭЭ" Баянзүрх дүүрэгт үргэлжилж байна. Шинжилгээнд хамрагдаагүй өрхүүдээс өнөөдөр /2021.02.22/ явуулын цэгүүдээр шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна. Тиймээс хоёрдугаар сарын 8-наас хойш танай гэр бүлийн гишүүдээс нэг ч хүн шинжилгээнд хамрагдаагүй бол хорооны засаг дарга болон ӨЭМТ-ийн даргатайгаа утсаар холбогдож, шинжилгээндээ хамрагдаарай. Өнөөдрийн мэдээллээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд лабораториудад 36.903 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавирусний 55 тохиолдол илэрлээ. Үүнээс "Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд ес нь ахны шижилгээгээр, 15 нь давтан шинжилгээгээр илэрсэн. Ингэснээр "Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд нийт 102 тохиолдол илрээд байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна