Асашёорюү Clubhouse-аар сүмо тайлбарлана

Админ
10 цаг 0 минутын өмнө

Энэ он гарсаар хүчийг ихэд авч байгаа нэгэн олон нийтийн сүлжээ бол Clubhouse. Бараг хүн болгон нүүр номоо орхин, энд хууч хөөрөн суудаг болсон. Мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюү сүмо бөхийн Хаврын тэмцээнээс эхлэн Clubhouse сүлжээгээр сүмо ярьж, шүүмжлэхийг нь шүүмжилж, магтахыг нь магтаж, халуун яриа өрнүүлнэ гэдгээ зарлалаа. Асашёорюү “Тэмцээний үеэр Clubhouse-д Асашёорюү дэвжээ нээн ажиллуулна. Сонирхолтой сайхан шууд ярилцана” гэж жиргэсэн юм. Түүний хаяг нь @asashoryu68.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна