Ерөнхий сайдтай уулзахгүй бол амиа хорлоно гэлээ
Яг одоо Төрийн ордны хажууд иргэн Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахаар суулт зарлаад байна.
Учир нь тэрбээр, “Бичил глобус” Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан хэдий ч зээлээ төлж чадаагүйн улмаас санхүүгийн байгууллага автомашиныг нь хураан авсан учраас ийнхүү суулт зарлаж байгаа гэх тайлбарыг өгч байгаа юм. Тиймээс ерөнхий сайдтай уулзах хүсэлтэй байгаа ажээ. Харин түүний эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн гэх ба "Нөхөр нь ерөнхий сайдтай уулзаж, асуудлаа шийдвэрлэж чадахгүй бол амиа хорлоно" хэмээсэн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна