Хилийн цаана цахиур хагалж, загварын тогоонд дархлагдаж буй модель Ж.Энэрэл алдарт Mercedes-Benz C-Class /W206/ 2021 оны шинэ загварын нүүр царайгаар тодрон, рекламанд тогложээ. Тэрээр Монголын загвар өмсөгчдөөс хамгийн анх Нью-Йорк, Парис, Миланы загварын шоунуудад оролцон амжилт гаргаж, рейтингээ ахиулж явсан тун хөдөлмөрч нэгэн.
Түүнийг 14 настайд ээж нь “Торго” загварын агентлагт элсүүлж, алхаа гишгээ болон биеэ авч явах соёлд сургахыг хүсчээ. Ийн загварын ертөнцөд хөл тавьсан Ж.Энэрэл 120 жилийн түүхтэй, дэлхийн алдарт Mercedes-Benz брэндийн зураг авалтанд албан ёсоор оролцсон анхны монгол хүнээр тодроод байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна