Дархлаажуулалтад ашиглаж эхэлсэн болон одоо ч хөгжүүлэлтийнхээ шатанд явж буй, амьд вирус агуулсан вакцин ч ийм байх боломжгүй. Харин одоогоор гарч буй хамгийн түгээмэл нөлөөлөл нь тарьсан газарт өвдөх ажээ. Зарим хүний хувьд толгой өвдөх, халуурах, ходоод гэдэс эвгүйрхэх шинж илэрч байгаа бол зарим хүнд тарилга хийсэн газар бага зэрэг хавдах гэгчлэн шинж тэмдэг нийтлэг тохиолдож байгаа бөгөөд энэ нь тухайн хүний дархлааны систем халдварын эсрэг ажиллаж байгаагийн илрэл хэмээн мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна. Мөн энэ мэт шинж тэмдэг л бүх төрлийн вакцин хийлгэхэд гардаг хариу урвал гэдгийг Бриджпорт дахь Сент-Винсентийн Анагаах ухааны төвийн Халдварт өвчний тасгийн дарга Иванависиене тодотгожээ. Тухайлбал, томуугийн вакцин хийлгэлээ гэдэг нь томуу тусаж байгаа гэсэн үг биш.“Хэрэв вакцин хийлгэсэн бол амны хаалт зүүхгүй байж болно”-ҮГҮЙ Factcheck:
Хэдийгээр вакцин хийлгэсэн ч ойрын ирээдүйд хүмүүс амны хаалт зүүх хэрэгцээтэй хэвээр байх нь. Учир нь COVID-19-ийн эсрэг вакцин тухай хүнийг халдвар авахаас сэргийлэх нь цааш халдвар тараагч болохгүй гэдэг нь одоогоор судлагдаагүй буюу нотлогдоогүй байгааг АНУ-ын Хүнс болон эмийн агентлагийн Pfizer-ийн талаарх дүгнэлтэд бичжээ. Вирусийн эсрэг ихэнх вакцин тухай хүний халдвар тараах дамжуулах нөхцөлийг бууруулдаг. Гэхдээ одоохондоо Pfizer-BioNTech-ийн COVID-19-ийн эсрэг вакцин энэ дамжуулалтыг бууруулах эсэхийг шинжлэх ухааны нийгэмлэг хараахан тогтоогоогүй байна. Жишээ болгоход, томуугийн вакцин нь бүх хүнийг ханиад томуу тусахаас сэргийлж чадахгүй ч тухайн хүнийг томуугаар хүнд өвдөх, үхэх эрсдлээс хамгаалдагтай адил. Өөрөөр хэлбэл, вакцин хийлгэсэн ч халдвар дамжуулж болох тул амны хаалт зүүх нь чухал хэвээр байна.“Вакцин COVID-19-ийн шинэ хувилбарын эсрэг үйлчлэхгүй”-ҮГҮЙ Factcheck:
Хэдийгээр вирус мутацид орж өөрчлөгдсөн ч вакцин үр нөлөөтэй хэвээр байх болно. Үр дүн нь 95%-д хүрэхгүй байж болох ч үр дүнгээ тодорхой хэмжээнд өгнө. Тухайлбал, The New England Journal of Medicine сэтгүүлд нийтэлсэн судалгаанаас харахад мутацид орсон коронавирусийн эсрэг үйлчлэл сул болохыг тогтоосон байв.
Эх сурвалж: factcheck.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна