Кино урлагт өөрсдийн гэсэн өнгө төрх, хэмжээг тогтоож чадсан “Фантастик” продакшны залуучууд өнгөрсөн хөл хорионы өдрүүдэд хүнс нэн хэрэгцээтэй өрхүүдэд туслаж, хүнс тараажээ. Тэд СХД-ийн насан туршийн боловсрол олгох сургуулийн нийт 40 сурагчдын ар гэр болон Улаанчулуутын орчмын 200 өрхийг сонгосон байна.
200 гаруй өрхөд хүнсний тусламж үзүүлэхэд Лантуун Дохио ТББ-ын сайн дурын ажилтнууд дэмжин ажиллажээ.

“Фантастик” продакшны залуучууд өнгөрсөн онд “Зура” шоунд оролцож, шагнуулсан мөнгөө УОК-т хандивлаж байв. Харин энэ сар шинийн өдрүүдэд цацагдсан “Зура in winter” шоуны шагналын мөнгийг “Монгол нохой чарга”-ын хамт олонд хандивласан билээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна