Ташкент-Алматы-Улаанбаатарын нислэгээр 96 иргэн ирлээ

Админ
2021/02/28

Ташкент-Алматы-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 13:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор Казакстан улсаас 95, Узбекстан улсаас -1 иргэн буюу нийт 96 иргэн эх орондоо ирээд байна. Үүний 2 нь эрүүл мэндийн шалтгаантай, 4 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 5 нь өндөр настан, 85 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байна. Иргэдийг Зүчи, Корпорэйт зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна