Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг аюултай хог хаягдлаа гадагш хаяж байгаа талаар мэдээллүүдийн дагуу Баянзүрх дүүргийн Онцгой комисс газар дээр нь ажиллалаа.
Тухайн хогийн цэг эмнэлэгийн энгийн хог хаягдал хаядаг цэг. Ойр орчмын оршин суугчид мөн адил хог хаягдлаа хаядаг. Эмнэлгийн оффисын үйлчлэгч эмнэлгийн энгийн хог хаягдлыг хаяхдаа цэнхэр халад өмсөж гарч, буцаж орохдоо халадаа тайлж хаядаг. Аюултай хог хаягдал гэсэн тэмдэглэгээтэй хог огт хаяагүй талаар эмнэлгийн удирдлагууд хэлж байна.
Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос хар ууттай хог хаясан байсныг задлуулж эмнэлгийн аюултай хог хаягдал байсан эсэхийг шалгуулахад аюултай хог хаягдал байгаагүйг тогтоолоо. Эмнэлгийн удирдлагуудад энэ тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна