ХӨЛ ХОРИО ТОГТООХГҮЙ ГЭХ АМЛАЛТААР СУГАРЧ ҮЛДСЭН ХОТЫН ДАРГА

Админ
2021/02/28

Засгийн газар огцрох дуулианы үеэр хамгийн чимээгүй байсан хүн бол Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар. Магадгүй У.Хүрэлсүхийн танхим задрахад, хамгийн түрүүнд огцорчих вий гэж эмээж байсан учраас олон зүйл ярилгүй засгийн газрыг огцрохыг нүдээ харан нийслэлтэй холбоотой бүх албан тушаалтнуудыг халагдаж байхад харж суусан эрхэм билээ. Улмаар дараа нь хөл хорио тогтоохгүй хэмээн засгийн газрын өөдөөс хэг ёог хийгээд амжсан. Учир нь тэрбээр ард түмний талд зогсохгүй бол УИХ-ын гишүүний эрхэм сэнтийгээс илүүд үзсэн энэхүү суудлаас хусагдчих гээд байсан. Тиймээс УИХ-ын гишүүнээс татгалзан байж очсон албан тушаалаасаа ховхрохыг хэн хүсэх билээ. Нийслэлийн Засаг дарга болоод 100 хоногт хийж, хэрэгжүүлсэн ажлаа өмнөх сард тайлагнасан билээ. Дотор нь нүд гялбааж, алмайруулах ажил огтоос алга хүнд цар тахлын үед өөрийнхөө үүдний гадаа ариутгагч авсан сайшаалтай 1 тендер бий. Энэ 100 хоногийн ажлыг тайлагнаж яадаг байна даа гэж халаглахаар ч зүйл харагдсан.
Хотын даргын албан тушаалаас хусагдахгүй өөрийг авч явж байгаа хамгийн гол онцлох зүйл нь, өнгөрсөн хугацаанд тэрбээр ААН, ард иргэдээ бодсон мэт харагдах эрсдэлтэй шийдвэр гаргахыг эрмэлзэж байсан. Тэрээр өнгөрсөн хөл хориог эрс эсэргүүцсэн, түүний шийдвэрээр явсан бол өдийд тэр олон голомтыг хумин ажиллаж үл чадах байлаа.  
Нийслэлийн онцгой комисс гэж хэнд ч хэрэггүй байгууллага байгаа нэр сүр нь сүртэй юм. НОК гэх жишгээр Дүүргийн , бараг л хорооны онцгой комисс хэмээн сүртэй нэрс өгцгөөн хэдэн камерны өмнө попорсон засаг дарга нар. Угтаа бол НОК гэдэг газар байх хэрэг ч үгүй. УОКтой зөрчилдсөн шийдвэр гаргаж УОКын чиглэлээр биш өөрсдийн үүргээр явна гэж юу байхавдээ аль эсвэл өөрийн гэсэн хуультай дүрэм журамтай Улаанбаатар гэх муж улс байгуулах гээд байна уу даа. Улаанбаатар хотод болж өнгөрсөн ноцтой асуудлуудын дараа Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хүн чанар зулгааж суудлаа өгөн ирэх зун нөхөн сонгуульдаа хүч үзэн дахин УИХ-ын гишүүн болмоор юм даа. Гүрийдгээрээ алдартай хотын дарга маань намайг ийм юм бичлээ гээд огцорчихгүй нь тодорхой. Одоо хавар болж байна дарга минь усны халиа, шар усны үер гэх мэт асуудлуудаа яах вэ? Энэ сөхөрч унах гэсэн ЖДҮ эрхлэгчдээ хэрхэн бодитоор дэмжих вэ? хариулт нэхэж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна