Жил бүр оюутан залуусын хувьд сургалтын төлбөр гэдэг асуудалтай тулгардаг. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 94 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулна. Харин түүнд 148 мянган оюутан суралцана гэсэн тоон мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргажээ. Түүнээс 120 мянга нь бакалаврын хөтөлбөрт суралцана. Их, дээд сургуулийн лекцийн хичээлүүд есдүгээр сарын 1-нээс цахимаар явагдаж эхэлнэ. Аравдугаар сарын 5-наас лаборатори, семинарын хичээл танхимд хичээллэнэ.
Энэ жил цар тахлын улмаас эдийн засаг хүнд байгаа энэ үед их, дээд сургуулиудын төлбөрийг нэмэхгүй байх, мөн хувааж төлөх боломж олгох чиглэлийг БШУЯ-ны шинэ сайд өгсөн билээ. Их, дээд сургуулиудын салбар бүрийн нэг кредитийн үнэ өөр өөр байдаг. Үзэх хичээлийн кредитээс хамаараад мэргэжил бүрийн үнийг өөрөөр тогтоодог аж. Төрийн өмчийн их, дээд сургуулиудын 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг сургалтын албадаас нь тодрууллаа.
МУИС
МУИС-ийн Ерөнхий суурийн хичээлүүд нэг кредит нь 98.600 төгрөг. Нэг улиралд хамгийн ихдээ 21 кредит буюу багц цаг үзэх боломжтой байдаг аж. Тэгэхээр нэг улирлын төлбөр 2 сая төгрөг болно.
- МУИС-Шинжлэх ухааны сургууль- Ерөнхий суурь-98600, мэргэжлийн суурь болон мэргэжлийн-100,700
- МУИС-Хэрэглээний шинжлэх ухааны инженерчлэлийн сургууль- Ерөнхий суурь-98600, мэргэжлийн суурь болон мэргэжлийн-103,500
- МУИС-Хууль зүйн сургууль- Ерөнхий суурь-98600, мэргэжлийн суурь болон мэргэжлийн-111,000
- МУИС-Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль- Ерөнхий суурь-98600, мэргэжлийн суурь болон мэргэжлийн-115,000
- МУИС-Бизнесийн сургууль- Ерөнхий суурь-98600, мэргэжлийн суурь болон мэргэжлийн-120,800
- Завхан, Орхон сургууль Ерөнхий суурь-60800, мэргэжлийн суурь болон мэргэжлийн-68000
ШУТИС
ШУТИС энэ жил нийт 71 хөтөлбөр 112 мэргэжлээр элсэлт авчээ. Үүнээс уул уурхайн геотехник, зүтгүүрийн аж ахуй, IT технологийн чиглэлээр мультимедиа технологи, өгөгдлийн ухаан, хиймэл оюун ухаан, IT технологи, Роб ба хиймэл оюун ухаан гэсэн таван мэргэжлийн хөтөлбөр шинээр элсэлтээ авсан байна.
Харин сургалтын төлбөрийн тухайд мөн өөрчлөлт ороогүй юм. ШУТИС-ийн нэг кредитийн дундаж үнэ 82042 төгрөг. Нэг улиралд мөн адил дээд тал нь 21 кредит хичээл судлах ёстой бөгөөд ойролцоогоор 1.8 сая төгрөгийн өртөгтэй байна.
ХААИС
ХААИС нь бакалаврын 31 хөтөлбөр 56 мэргэжил, магистрын 44 мэргэжлээр, докторын 27 мэргэжлээр сургалт явуулдаг. Засгийн газраас Монгол Улсад шаардлагатай 37 мэргэжлийн чиглэлийг тодорхойлсон. Түүнээс 10 гаруйг нь ХААИС бэлтгэн гаргаж байна. Тухайлбал, МАА, Газар тариалан, хөрс судлал, ойн инженер, мал эмнэлэг, ХАА-н биотехнологи, хүнсний инженер, байгаль орчин, нөхөн сэргээлт зэрэг мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байна. Төлбөрийн тухайд гэвэл
- ХААИС-Мал эмнэлгийн сургууль- Ерөнхий суурь-76000, мэргэжлийн суурь-84000, мэргэшүүлэх-95000
- ХААИС-Мал аж ахуй биотехнологийн сургууль- Ерөнхий суурь-76000, мэргэжлийн суурь-84000, мэргэшүүлэх-95000
- ХААИС-Инженер технологийн сургууль- Ерөнхий суурь-83000, мэргэжлийн суурь-87000, мэргэшүүлэх-97000
- ХААИС-Агроэкологий сургууль- Ерөнхий суурь-76000, мэргэжлийн суурь-95000, мэргэшүүлэх-107000
- ХААИС-Эдийн засаг бизнесийн сургууль- Ерөнхий суурь-87000, мэргэжлийн суурь-95000, мэргэшүүлэх-107000
АШУИС
Элссэн салбараасаа хамааран харилцан адилгүй бөгөөд нэг багц цагийн төлбөр 117610, 82500.
МУБИС, СУИС
2020-2021 оны хичээлийн жилд МУБИС-д элсэн суралцагчдын нэг кредитийн үнэлгээ 78 мянган төгрөг байна. Харин СУИС-ийн хувьд сургалтын төлбөр тухайн оюутны сонгосон багц цагаас хамааран харилцан адилгүй байдаг бөгөөд нэг жилийн сургалтын төлбөр дунджаар 2.1-3 сая төгрөг байдаг гэдгийг сургалтын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна