Нийслэлд бүртгэгдсэн коронавирусийн халдварын тоо 2,000-ыг давлаа

Админ
2021/03/01

Эрүүл мэндийн яамнаас улсын хэмжээнд КОВИД-19 халдварын батлагдсан тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар нийт 2,907 болсныг мэдээллээ. Үүнээс 2,355 нь дотоодод бүртгэгдсэн халдвар байгаа юм. Дотоодын халдварын дийлэнх нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд өчигдөр 2,000-ыг давж, өнөөдрийн байдлаар 2,062 болоод байна. 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд нийслэлд коронавирусийн дотоодын халдварын анхны тохиолдол бүртгэгдэж байсан. Түүнээс хойш 2021 оны хоёрдугаар сарын 3-нд буюу 85 өдрийн дараа Улаанбаатар дахь халдварын 1,000 дахь тохиолдол бүртгэгдэж байжээ. Харин үүнээс 24 өдрийн дараа буюу хоёрдугаар сарын 27-нд халдварын тохиолдлын тоо 2,000-ыг давлаа. 1,000 дахь тохиолдол бүртгэгдсэнээс гурав дахин богино хугацаанд халдварын тоо дахин 1,000-аар нэмэгдсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна