МАН, МАХН-ын эвслийг Н.Энхбаяр илэрхийлэв үү?

Админ
2021/03/02

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар Жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр тэдний хэн нь ч хэвлэлд байр сууриа илэрхийлээгүй ба хамтдаа алхсаар Төрийн ордон руу оров. МАН, МАХН-ын удирдлагууд намын 100 жилийн ойн өдрөөрөө ийнхүү хамт байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуулиар эвсэх нь тодорхой болов уу гэлтэй. МАХН-ын дарга Н.Энхбаяр 25 дугаар телевизийн "Ам нээвэл" нэвтрүүлэгт оролцохдоо "МАН, МАХН хоёр нэгдэхийг У.Хүрэлсүх, Н.Энхбаяр хоёр шийдэхгүй. Хоёр намын гишүүдийн санал, хүсэлээр нэгдэх эсэхээ шийднэ" гэсэн байдаг. Хэрэв МАН, МАХН эвсэж сонгуульд орвол тус хоёр намаас нэг л хүн нэр дэвших боломжтой тул С.Ганбаатар "турж үхэх гэж байгаа биш дээ" хэмээн эвсэх асуудлыг эсэргүүцээд байгаа билээ.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна