Хоёрдугаар сарын 17 –ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Монголбанкинд байгаа найман их наяд төгрөгийг эргэлтэд оруулж “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл тус 10 их наяд төгрөгөөс “Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад зориулж 500 тэрбум төгрөг”-ийг баталсан.
Мөн “залуучуудын фитнесст явах хоёр сарын төлбөр”-ийг хуваарилалтыг МҮОХ хийж магадгүй байгаа юм. Учир нь, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “Идэвхтэй хөдөлгөөн-Спортын шилжилт”-ийн төлөвлөгөөгөө өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцуулжээ. Энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар эртэч, эрүүл, идэвхтэй, жингийн илүүдэлгүй монгол болохыг иргэддээ уриалж байгаа энэ үед хамтран ажиллах болсонд талархал илэрхийлж, боломжит бүх хэлбэрээр дэмжлэг, туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн” гэх албаны мэдээлэл бий.
Сонирхуулахад, Ерөнхийлөгч Х.Баттулга, МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ нар фитнессээр идэвхтэй хичээллэдэг гэдэг. Энэ ч утгаараа Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх “айл өрхүүдийн цахилгаан, дулааны төлбөрийг тэглэх” шийдвэр гарахдаа, фитнесс клуб ажиллуулдаг залуутай ярилцаж тус шийдвэрээ гаргасан гэх утгатай мэдэгдэл хийж байсан билээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна