Х.Нямбаатар гомдлоо буцааж, Навчаа ялалт байгуулав
Монголын кино урлагийн чадварлаг жүжигчин Б.Навчаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай он дамжин шүүхдэлцэж явсаар багагүй хугацаа үдлээ.
Аль ч дүрд хувирч ямар ч төрх гаргаж чаддаг тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард одоогийн Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг буруушаасан пост оруулсны улмаас шүүхэд яллагдагчаар татагдсан. Тэгвэл үүний дагуу Х.Нямбаатар гомдол гаргаж, Б.Навчаад прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлсэн байдаг.
Тэгвэл хэдэн сар шүүхдэлцсэн хэрэг дуусч, Б.Навчаа ялалт байгуулжээ. Тэрээр цахим хуудастаа “2020 оны 6 сараас өнөөдрийг хүртэл ХЗДХ сайд Х.Нямбаатарын гомдлоор надад үүссэн эрүүгийн хэргийн 13.14 зүйл заалтаар яллаж байсан хэрэг 2 дох удаагаа гэм буруугүй нь тогтоогдож үүгээр хаагдлаа” гэжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна