“Өргөө” амаржих газрын даргаар Ж.Энхцэцэгийг томилжээ

Админ
2021/03/02

Нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын даргаар доктор Ж.Энхцэцэгийг томилжээ. Тэрбээр АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн багшаар ажиллаж байсан. Мөн эмэгтэйчүүдийн “Бүсгүй” эмнэлэгийг 1997 онд анх байгуулж,  20-иод жил  ерөнхий эмчээр нь ажилласан байна.

Дөнгөж төрсөн коронавирусний халдвартай ээжийг ХӨСҮТ рүү зөөх үед алдаа гарч, албан тушаалтнууд хариуцлагаа хүлээсэн ч  "Өргөө" амаржих газрын дарга Г.Баясгалан хариуцлагаас мултарсан. Тэгвэл хоёрдугаар сарын 12-14-нд “Өргөө” амаржих газарт төлөвлөгөөт хагалгаагаар төрөх заалттай байсан эмэгтэйг өөрөөр нь төрүүлснээс болж, нярай эндсэн харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрөгч сарын 15-ны өдөр тус амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлсөн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна