Москвагийн 2015 оны мисс, 28 настай Оксана Воеводина ганц бие ээжийн амьдралыг туулаад багагүй хугацаа өнгөрчээ. Модель бүсгүйн хүү өсөж том болсоор, ээждээ энэ хорвоогийн хамгийн их аз жаргалыг өгдөг ч Оксана хэцүү цаг үеийг туулсандаа гомдолложээ.
Бүсгүйн экс нөхөр, Малайзын хаан байсан Мухаммад Фарис түүнийг жирэмсэн байхад нь салж, хүүгээ өөрийнхөө хүүхэд биш гэж үзэж, татгалзсан юм. Оксана “Би жирэмсний бараг бүхий л хугацаагаа ганцаараа өнгөрүүлсэн. Энэ миний хүсэж мөрөөдөж байсан зүйл биш байлаа. Найз нөхөд маань надад тусалж дэмжиж байсан нь сайхан ч эмэгтэй хүн жирэмсэн байхдаа хайртай хүнээрээ халамжлуулж, хамт байвал огт өөр” гэжээ.
Гэхдээ хүү Леон нь төрснөөр Оксанагийн зүрх сэтгэл хайраар бялхаж, ээж гэх шинэ үүрэг хариуцлагаа ухамсарлаж эхэлсэн байна. Амьдралынхаа төлөө завгүй зүтгэдэг модель бүсгүйд одоо хүү нь туслах болжээ. “Хүү маань угаалгын өрөө рүү над дээр гүйж ирэн гэрэл асаагаад гадагш гарахаар бэлтгэхэд маань тусалдаг. Леон намайг ажлынхаа завсраар хувцас хунар, нүүр амаа янзлахад тусалж, гоо сайхны хэрэгсэл зөөсөөр зогсдог” хэмээн Оксана хуваалцсан байна.
Түүний зовлон жаргалыг ганцаараа хүүхдээ өсгөж байгаа ээжүүд маш сайн ойлгоно хэмээгээд модель бүсгүй “Ажлаасаа ирэхэд минь өөдөөс “Ээж ээ” гэсээр тосож гүйх хүүгээ хараад аз жаргалаар бялхдаг” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна