Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 21 585 шинжилгээ хийхэд 80 шинэ тохиолдол бүртгэгджээ. Шинээр халдвар авсан иргэдийн тухайд Төв аймгаас нэг, бусад нь Улаанбаатар хотоос илэрсэн байна.
ХӨСҮТ-ийн мэдээлснээр 76 настай эмэгтэй өчигдөр (2021.03.10) коронвирусний халдварын улмаас нас баржээ. Ингэснээр Монголд бүртгэгдсэн нас баралтын тоо дөрөв боллоо. Гурван хүний халдварын эх уурхай тодорхойгүй байгаа тул хавьтал судлалын шинжилгээ хийж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна