Ардчилсан нам даргаа сонгохоор нэр дэвшигчдээ 100 сая төгрөгийн хандив цуглуулах үүрэг даалгасан. Тэгвэл АН-ын лидер гэгддэг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нэр дэвшиж, 100 сая төгрөгийг хандивын мөнгөнөөс 94 сая төгрөгийг маш богино хугацаанд босгож чадсан. Тодорхойгүй шалтгааны улмаас хандиваа зогсоосон түүнийг цаашлаад Монгол улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч болох боломжтой гэж олон ч хүн горьдлого тээж байлаа.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлснээс хойш хэвлэлийн хуудаснаас буугаагүй Ц.Оюунгэрэлийг шүүмжлэх нь ч олон, дэмжих хүмүүс ч олон байв. Ганц дайчин ганцаардахгүй нь нэрээр өрсөлдөгчдөө цойлж, намын лидер хатагтай гэдгээ харуулаад байсан ч тэр намын даргын өрсөлдөөнөөс нэрээр татаагүй, хандив хурааж буй данс эргэлзээтэй санагдсан учир Хас банкинд албан хүсэлт өгснөө тайлбарлажээ. Өдгөө Ардчилсан намын дотоод сонгуульд О.Цогтгэрэл, О.Амартүвшин, C.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа Ж.Батсуурь нар үлдээд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна