Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.03.11/ 20:25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.
Тус онгоцоор Япон, АНУ, Австрали, Өмнөд Судан, Папуа Шинэ Гвиней, Малайзаас нийт 146 иргэн эх орондоо ирнэ. Эдгээр иргэдийн 1 нь өндөр настан, 4 нь жирэмсэн, 6 нь эрүүл мэндийн шалтгаантай, 96 нь хүндэтгэх үзэх бусад шалтгаантай иргэн байгаа ажээ. Тусгай үүргийн онгоцоор ирж буй дээрх иргэдийг Парк, Би Жи, Альфа зочид буудалд тусгаарлахаар болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна