БНСУ-д “AstraZeneca”-гийн вакциныг 65-аас дээш насны хүмүүст тарихыг зөвшөөрлөө гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв өнөөдөр мэдээлэв.
“AstraZeneca”-гийн вакцин 80-аас дээш насны хүмүүсийг коронавирусын халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс 80 гаруй хувиар сэргийлж байгааг Их Британийн эрүүл мэндийн байгууллагууд тогтоосны дараа энэхүү шийдвэрийг гаргажээ.
БНСУ “AstraZeneca”-гийн вакцины өндөр настай хүмүүст үзүүлэх үр дүнгийн талаар мэдээлэл дутмаг байгааг харгалзан 65-аас доош насны хүмүүст тарьж байсан юм. Үүнтэй ижил шийдвэрийг Европын хэд хэдэн орон гаргаад байсан хэдий ч хожим нь мөн л өөрчилсөн юм.
Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, улсын хэмжээнд лхагва гаргийн байдлаар 500 635 хүн “AstraZeneca”, “Pfizer-BioNTech”-ийн вакцин хийлгэжээ. БНСУ-д 94 198 хүн коронавирусээр халдварлаж, 1652 хүн нас барсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна