Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс осгож, нас барсан нярайн цогцос олдсон байна.
Тодруулбал, өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдөр , Баруун салаа орчмын гэр хорооллын гудамжинд өлгийтэй хүүхэд байна гэх дуудлага мэдээлэл иргэнээс ирүүлжээ.
Улмаар албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад 51 см урттай эрэгтэй хүүхдийн цогцсыг хаясан байжээ. Улмаар хэргийн газраас дээрх нярайг гудамжинд орхисон байж болзошгүй эмэгтэй хүний гэрийн халад хураан авч, шинжилгээнд явуулсан байна. Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа ба нярайн эхийг эрэн сурвалжилж эхэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
150.129.142.5
Хөөрхий хүүг осгож үхэхээс нь өмнө хэн нэгэн нь олоод дулаан газар байлгасан бол амьд л байх байсан. Ингэх байсын бол анхнаасаа яах гэж төрүүлдэг байнаа :(
Хариулах66.181.161.101
yasan aimar hargis humuus ve iim humuusiig olood etseg eh bh erhiigni nasan turshid hasah heregtei ur huuhed ymar togloom uu oodgui golognuud ve
Хариулах