АН-ын ҮБХ-ны хурал өнөөдөр танхимын болон цахим хосолсон хэлбэрээр өнөөдөр болж намын даргын сунгаанд өрсөлдөх дөрвөн нэр дэвшигчийг зарлан, үнэмлэхийг нь гардууллаа.
Тус намын даргын сунгаанд нийт 19 хүн өрсөлдөхөөр хүсэлтээ илэрхийлснээс Дотоор сонгуулийн хороо дөрвийг нь нэр дэвшүүлэхээр шийлвэрлэжээ. Тодруулбал, Даваахүүгийн Пүрэвдаваа, Одонгийн Цогтгэрэл, Отгондаваагийн Амартүвшин, Сүхбаатарын Эрдэнэболд нар намын даргад өрсөлдөхөө илэрхийлэн материалаа өгсөн 19 гишүүнээс тунаж үлдэн, нэр дэвшигчийн үнэмлэхээ ийнхүү гардан авлаа.
Үнэмлэхийг УИХ-ын гишүүн, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга Д.Одонтуяа, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар гардуулав.
Намын төлөөллийн төв байгууллага болох ҮБХ шинэ он гарсаар ээлжит бусаар хэдэнтээ хуралдсан юм. Хоёр талцсан маргааныг эцэс болгон намын нийт гишүүдээсээ даргаа сонгох нь зөв шийдэл гэдгийг санал нэгтэй дэмжиж байгаа юм. Ингэснээр, АН-ын Дотоод сонгуулийн хорооноос намын даргын сунгааг зарлан зохион байгуулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна