Н.Энхбаяртай дайн зарласан С.Ганбаатарын рейтинг Х.Баттулгаас өндөр гарчээ


Н.Энхбаяртай дайн зарласан С.Ганбаатар рейтинг Х.Баттулгаас өндөр гарчээ. Тодруулбал,2021 онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд парламентад суудалтай дөрвөн нам хүч үзнэ.

Энэ утгаараа намуудын дунд нэр дэвшигчдийг тодруулах марафон хүчтэй явагдаж байна.  

Тухайлбал, МАХН-ын Н.Энхбаяр намын ууган гишүүн Удвалыг нэр дэвшүүлэх сонирхол өндөр бий. Энэ байр суурь нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эгдүүцлийг ихээхэн төрүүлээд буй.  

Тэрбээр миний нэр дэвших эсэхийг Н.Энхбаяр мэддэг юм биш гэж өмнө нь мэдэгдсэн. Үүний дараа намын дарга нь босоо Ганбаа гишүүнийг дуудаж хатуухан үг чулуудсан аж. Гэсэн ч тэр бууж өгөх дургүй байгаа юм байна. Үүнийгээ ч өнөөдөр дахин мэдэгдсэнээр намын дарга Н.Энхбаяртай дайн зарлаж байгаа тунхаглачих шиг боллоо. Тэгвэл Үндэсний судалгааны “Эм Эм Си Жи” ХХК нь нийгэм, улс төрийн нөхцөл байдлын талаарх олон нийтийн санаа бодлын ээлжит судалгааг явуулсан байна. Уг судалгаанд оролцсон 10 хүн тутмын 9 нь Монголын нийгэм шударга бус байна гэж хариулжээ.

Учир нь, энгийн иргэдэд үйлчилдэг хууль томчуудад үйлчилдэггүй, баялгийн хуваарилалт тэгш бус байна гэж оролцогчдын дийлэнх нь үзсэн байна. Мөн судалгаанд оролцсон хүмүүсийн нэрлэсэн топ 10 улстөрчдийн дунд УИХ-ын гишүүн С.Ганбаатар бичигдэх болсон байна. Тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулгын өмнө, гуравдугаарт бичигджээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар нь Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшихээ зарласан. Эрдэнэт хотод МАХН-аас нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон тэрбээр МАН, МАХН-ын нэгдлийг эсэргүүцэж буй шалтгаан нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших.

Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулгын бас нэг хүчтэй өрсөлдөгч гэж харагдаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ топ улстөрчдийн хоёрт оржээ. Оюутолгойн гэрээг сайжруулах, эдийн засгаа дэмжих 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажлыг нь иргэд сайшаажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна