Япон улсад коронавирусын вакцинаас харшилсан тохиолдол 37 болж нэмэгджээ


АНУ-ын “Pfizer” компанийн коронавирусын эсрэг вакцинаар тариулсны дараа харшил илэрсэн тохиолдол Япон улсад 37 болж нэмэгджээ.

Энэ тухай Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн сайн сайхан аж байдлын яам пүрэв гарагт мэдэгджээ.

Өнгөрсөн хоногт энэ тоо 12-оор нэмэгджээ. Вакцин 30 насны нэг эрэгтэйд болон 20-50 насны 11 эмэгтэйд харшлын хариу урвал үзүүлжээ. Антигистамин эмийг уусны дараа вакцинаар харшилсан хүмүүст загатнах, дотор муухайрах, ханиалгах шинж тэмдгүүд бүрэн арилсан байна.

Одоогийн байдлаар Японд 148 мянган хүн коронавирусын вакцинжуулалтад хамрагджээ. Вакцинаас харшилсан тохиолдлууд улс оронд нь Европ болон АНУ-аас илүү байгааг Японы вакцинжуулалт хариуцсан сайд Таро Коно цохон тэмдэглэжээ. Үүнтэй холбогдуулан Японы Эрүүл мэндийн яам нөхцөл байдал нарийн судлахыг зорьж байгаа аж. 

Япон улс өнгөрсөн онд Их Британи, Шведийн “AstraZeneca”, Америкийн “Moderna”, Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудтай коронавирусын вакцин нийлүүлэх гэрээ байгуулж,  нийт 310 сая тун вакцин худалдан авахаар тооцоолсон байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна