Эрх баригч намынхан 100 жилийн ойгоороо олон тэрбум төгрөг зарлагдсан гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр бид харсан. Намын гишүүд, дэмжигчиддээ “Алтан гадас”-аас том одон өгч ёстой л хүрэх газар хүртлээ цацсан гэхэд хэлсдэхгүй.
Арга ч үгүй биз. Монгол Ардын Намын 100 жилийн ой бол Монгол Улсын салшгүй нэгэн хэсэг гэдгийг тэд өөрсдөө ч, иргэд ч мэддэг. Гэхдээ тэдний ингэж цацдаг цаад санаа нь учиртай.
Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчийг 100 жилийн ойгоор Монгол Ардын Намаар овоглуулна гэх том зорилго тавьчихсан, үүнийхээ төлөө “Хэнд ч юуг ч өгөхөд бэлэн”, “Чөтгөртэй ч нөхцөхөд бэлэн” яваа гэхэд хилсдэхгүй. Уг нь МАН Улсын Их Хуралд 62 суудал авч, төрийн эрх мэдлийг бүхэлд нь гартаа авчихсан хирнээ ингэж бэлэнчилж, Пи-Ар хийж байгаа нь сонирхолтой.
Одон тараах Пи-Арын хажуугаар тэд бас залуусаа хаяаагүй. Харин ч бүр маш нарийн төлөвлөсөн байгаа. Тухайлбал Хятадын Засгийн газрын тэтгэлгээр 2021-2022 онд бакалавр, магистр, докторт суралцахыг хүсэгчдэд хэд хэдэн шалгуур тавьсан байгаагийн нэг нь Монгол Ардын Намын гишүүн байх, Монгол Ардын Намын аль нэг байгууллагад ажилладаг бол давуу тал болно, Монгол Ардын Намын дүрэм, мөрийн хөтөлбөр намын ажлын талаар мэддэг туршлагатай, гадаад улс орнуудад төлөөлөх чадвартай байх гэх мэт шаардлагуудыг нэмсэн байдаг. Үүнийг нь задалж үзвээс Монгол Ардын Намын гишүүнд бүх боломж нээлттэй, харин гишүүн биш бол хэн ч бай хоёрдугаар ээлжинд орно гэсэн үг.
Дээр бүх дурьдсан зүйлс бүгд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Ерөнхийлөгчөө Монгол Ардын Намаас гаргуулахын тулд тэд бүхнийг хийж байгаа ч энэ нь бас нэг талаараа тэднийг ялагдчих вий гэх айдсыг төрүүлж байгаа юм. Тиймээс л бүх боломжийг ашиглаж, асуудлыг нааштайгаар шийдэх гэж оролцдож багйаа эцсийн найдвар нь ахмадыг халамжаар тэтгэж, залуусыг тэтгэлэгээр, бизнес эрхлэгчдийг зээлээр дэмжих явдал байв. Цар тахлын нөхцөл байдлыг тэд сонгууль, өөрсдийн намын рейтингэд хүртэл ашиглаж байгааг зарим улс төр судлаачид хүртэл хэлж байна.
Энэ мэтээр улайрах нь асуудлаг эсрэгээрээ эргүүлдэг бичигдээгүй хууль, гашуун туршлага 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд харагдсан. Хэдий төрийн бүх эрх мэдэл МАН-д байгаа хэдий ч сонгуулийн эцсийн дүнг иргэд тавьж, хэн нэгэн нь дотроосоо урвадаг гэдгийг Монгол Ардын Намын удирдлагууд үеийн үед санаж явах хэрэгтэй биз.
Сэтгүүлч Т.Алтансүх
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна