Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжиж ажиллахыг үүрэг болгов


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр хэд хэдэн үүрэг, даалгавар өглөө.

Тодруулбал, нийслэлийг өнгө үзэмжгүй харагдуулдаг, иргэдийн аюулгүй зорчих боломжийг хязгаарлаж, явган хүний зам руу түрж барьсан зөвшөөрөлгүй хашаа, хайс буулгахыг холбогдох албаныханд үүрэг болгов. Мөн хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг бүх талаас нь дэмжихийг үүрэг болгож, төрийн албаны хүнд суртал гаргахгүй байхад анхаарахыг даалгалаа.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг ЗГХЭГ-ын ажлын хэсэгт хүргүүлсэн. Энэ сарын 31-ны дотор Засгийн газрын хурлаар танилцуулахаар болсоныг НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга энэ үеэр танилцуулсан юм.

Түүнчлэн, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хоёрдугаар сарын 26-ны 06.00 цагаас энэ сарын 12-ны 06.00 цагийн байдлаар 23 258 тээврийн хэрэгсэлтэй 52348 хүн нийслэл рүү орж, 31854 тээврийн хэрэгсэлтэй 76292 хүн гарсныг шуурхай зөвлөгөөний үеэр мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна