Гадаад харилцааны яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр
БНХАУ-тай хамтран ажиллаж буй ажлын тухай Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр "Худалдаа хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй Ногоон гарц хөтөлбөрийн дагуу ажлууд эрчимтэй өрнөж байна. Тухайлбал, манай жолооч нар Хятадын талд хонох нөхцөлийг бүрдүүлснээр нүүрс тээврийн хөдөлгөөн эрс нэмэгдсэн.
- Наймдугаар сарын 17-нд 1,012 машин
- Наймдугаар сарын 18-нд 1,072
- Наймдугаар сарын 19-ны 1,035,
- Наймдугаар сарын 20-ны өдөр 1,068 машин тус тус нэвтэрсэн.
Мөн жолооч нарыг хөнгөлттэй үнээр байруулах асуудлыг ГХЯ-наас Хятадын талтай тохиролцож Ганц мод боомтод 180, Сэхээ боомтод 160 юаниар байрлуулах зохицуулалт хийжээ.
Түүнчлэн "Өнгөрсөн долоо хоногт хоёр талын ажлын хэсгийн цахим уулзалтыг Гадаад харилцааны яаманд зохион байгуулж, хонийг хүлээлгэн өгөх нарийвчилсан асуудлаар ярилцсан гэлээ.
Эх сурвалж: ГХЯ
Сэтгэгдэл бичигдээгүй байна