УИХ-ын Пүрэв гаригийн чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа оржээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат өнөөдөр /2021.03.18/ 12:00 цагийн орчимд УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, бүрэн эрхээ баталгаажуулна.
Тэрбээр УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог болох Сэлэнгэ аймгаас сонгогдсон бөгөөд сонгуулийн сурталчилгааны үеэр хоригдож саяхан суллагдсан юм. Шүүхээс энэ сарын 3-нд Ж.Эрдэнэбатад авсан таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээг өөрчлөн, батлан даалтад гаргасан. Ингэснээр тэрбээр УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, бүрэн эрхээ баталгаажуулах боломж хуулийн хүрээнд нээгдсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна