Жүчигчин Б.Навчаа Хууль зүйн сайдыг баярынх нь өдөр "банджээ"


Өнөөдөр “Монгол цэргийн өдөр” тохиож байна. Бие биедээ сайн сайхныг хүссэн баярын мэндчилгээгээр "салхилж" байгаа энэ үед жүжигчин Б.Навчаа Хууль зүйн сайд Х.Нямбаатараас бусад эрчүүдэд баярын мэнд дэвшүүлжээ.

Жүжигчин Б.Навчаа, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар хууль шүүхийн байгууллагаар нэлээд явсан. Учир нь жүжигчин Б.Навчаа 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр Х.Нямбаатарын эсрэг пиар нэлээд хийсэн. Иймд Х.Нямбаатар нэр төрд халдсан гэдгээр Б.Навчааг хуулийн байгууллагад өгсөн байдаг. Тэдний асуудал саяхан шийдэгдэж, Б.Навчаа гэм буруугүй нь тогтдоогдсон тухай өөрийн цахим хуудаснаас бичсэн байдаг. Хэдийгээр асуудал хоёр тийш болсон ч Хууль зүй дотоод хэргийн сайдыг баярын өдөр нь "банджээ".  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна