Оксфордын их сургуулийн эрдэмтдийн боловсруулсан “AstraZeneca” вакциныг Европын дийлэнх оронд тодорхойгүй хугацаагаар хориглосон билээ. Энэ вакцин нь цусны бүлэгнэл үүсгэж байж болзошгүй тохиолдлууд гарсан. “AstraZeneca” вакциныг аюулгүй гэж байгаа ч энэ вакцинаас болж хохирол учирсан гэж мэргэжилтнүүд үзсэн байна.
Тэгвэл Европын эмийн агентлагаас (ЕМА) “AstraZeneca” вакцины талаар албан ёсоор мэдээлэл хийлээ. Европын Холбооны эмийн зохицуулагч агентлаг “AstraZeneca” вакциныг цус өтгөрүүлдэг байж болзошгүй гэж мэдээлсний дараа дэлхий нийтээр энэ вакцинаас болгоомжилж эхэлсэн байв. Европын эмийн агентлагийн (EMA) гүйцэтгэх захирал Эмер Күүк “Шинжлэх ухааны тодорхой дүгнэлт хийсэн. Энэ вакцин аюулгүй бөгөөд үр дүнтэй вакцин юм” гэж мэдэгдлээ. Түүний хэлснээр ажлын хэсгийнхэн “AstraZeneca” вакцин нь цус өтгөрөлт үүсгэдэг болохыг олж тогтоогоогүй аж. Харин ховор тохиолдох цусны бүлэгнэлтийн эмгэг үүсэхэд нөлөөлж болохыг үгүйсгэх аргагүй гэжээ. Хэдэн сая вакцин хэрэглэснээс долоод нь л ийм тохиолдол бүртгэгдсэн байна.
“AstraZeneca” вакцины үр дүн эрсдлээс нь давсан гэж Европын эмийн агентлаг онцолжээ. Тэд “AstraZeneca” вакцин нь цус бүлэгнэх эмгэг, энэ эмгэг үүсэх эрсдэл зэрэгт холбоогүй гэж дүгнэснийг Эмер Күүк хэлжээ. Тэрбээр мөн “Бидний шинжлэх ухааны байр суурь ийм байна гэдгийг дахин хэлмээр байна. Энэ вакцин нь хүмүүсийг Ковид-19-өөс хамгаалах аюулгүй бөгөөд үр дүнтэй сонголт юм” гэсэн байна.
“AstraZeneca” вакцинаас болж хүн нас барж, хүндрэл үүсч байна гэсэн мэдээлэл хэд хэд гарсан ч зарим шинжээч үүнийг улс төржилт гэж дүгнэж буй. Дээрх болгоомжлолын дараа энэ вакциныг үргэлжлүүлэн хэрэглэсээр байгаа хэд хэдэн улс бий. Үүний нэг нь 11 сая гаруй хүндээ “AstraZeneca” тарьсан Их Британи юм. Тус улс “AstraZeneca”-гийн вакциныг үргэлжлүүлэн хийгээд зогсохгүй уг вакцин нь халдварыг бууруулж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх өвчтөний тоог багасгаж байгааг мэдэгдсэн.
Судлаач, мэргэжилтнүүдийн дүгнэснээр уг вакцины дараа цусны бүлэгнэл үүсэх эрсдэл нь вакцин хийлгэхгүйгээр коронавирусний халдвараар өвчлөх эрсдэлээс харьцангуй бага аж. Их Британи-Шведийн “AstraZeneca” компани, Оксфордын их сургуультай хамтран гаргаж авсан энэ вакциныг дэлхий даяар өргөнөөр хэрэглэглэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна