БЗД-ийн 26 дугаар хорооны нийт 28 иргэн халдвар авчээ


Баянзүрх  дүүргийн 26 дугаар хороонд бүхэлд нь хөл хорио тогтоосон. Өнөөдрийн байдлаар тус хорооны 28 иргэний шинжилгээний хариу эерэг гарчээ. Зарим иргэний шинжилгээ хариу маргааш гарах юм байна.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалан, Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл нар өнөөдөр тус дүүргийн нөхцөл байдалтай танилцсан.

Бүх оршин суугчийн шинжилгээний хариу гарч дууссаны дараа хөл хориог цуцлах, эсэхийг шийдэх юм. Энэ сарын 17-нд тус дүүргийн 8390, 18-ны өдөр 9452 иргэнээс шинжилгээ авчээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна