Налайхад шинээр халдварын найман тохиолдол илэрлээ

19 цаг 30 минутын өмнө

Налайх дүүргийн хэмжээнд шинээр коронавируст халдварын 8 тохиолдол эерэг гарч нийт 43 боллоо. Үүнээс 18 нь эдгэрсэн бол 25 хүн эмчлүүлж буй аж.

  • Тус дүүргийн 2-р хороонд нэг
  • 3-р хорооноос халдвар илэрсэн 6 хүн нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу гэрийн ажиглалтад байсан байна.
  • Мөн 8-р хорооны нэг иргэн нь БЗД-ийн 26-р хороонд бүртгэгдсэн халдварын ойрын хавьтал болсныг тандалтаар илрүүлжээ.
  • Арджанчивланд 6 тохиолдол эерэг гарсны дотор Налайх дүүргийн иргэд байгаа гэх мэдээлэл ирсэн аж. Дүүргийн хэмжээнд 6108 хүн хамрагдаад байгаа бөгөөд гэрийн тусгаарлалтад 66 иргэн байгаа юм. Дүүргийн Шуурхай штаб, Эрүүл мэндийн төвөөс хавьтлуудыг тогтоох, тусгаарлах, шинжилгээнд хамруулах, маршрут тогтоох ажлуудыг шуурхай зохион байгуулж байна. Иймд хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахихыг иргэдэд уриалж байна гэж тус дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.

https://www.facebook.com/ITKHN...



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна