Ерөнхий сайд МУИС-ийн эрдэмтдийн гаргасан саналыг нягталж үзэхээр болжээ


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтын Ажлын хэсгийнхэнтэй хуралдаж байна.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд УОК, НОК-ыг өнөөдөр хуралдуулах үүрэг өгчээ. Мөн шийдвэр гаргахдаа эрүүл мэнд, эдийн засаг, вакцинжуулалтын нийлүүлэлтийг түргэсгэх, иргэдээс мэдээлэл нуухгүй, хөл хорио тогтоох бол эрт мэдээлэх чиглэл өгсөн байна.

Мөн:

1. Эрүүл мэнд,

2. Эдийн засаг,

3. Вакцины нийлүүлэлтийг түргэсгэх,

4. Иргэдээс ямар ч мэдээлэл нуухгүй, хөл хорио тавих бол эрт мэдээлэл түгээх чиглэлүүд өглөө.

Нийслэлийн хэмжээнд 200 мянга гаруй хүн коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгээд байгаа бол халдварын нөхцөл байдал улам хүндэрч, хоногт бүртгэгдэх халдварын тоо тогтмол нэмэгдсээр байгаа юм. Үүнтэй холбогдуулан МУИС-ийн эрдэмтэд хөл хорио тогтоох санал гаргажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна