COVID-19-ийн халдвар Улаанбаатар хотоос долоон аймагт зөөвөрлөгдсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл өнгөрсөн нэг хоногт буюу гуравдугаар сарын 22-ны өдөр шинээр дөрвөн аймагт коронавирусийн халдварын тохиолдол батлагдлаа. Үүнд:
Одоогоор Өвөрхангай аймгийн сувилалд гараад буй халдварын эх уурхайн талаар ЭМЯ мэдээлээгүй байгаа ч "Сэмжид Хужирт" амралттай холбоотой ийнхүү гурван аймагт халдвар бүртгэгдэв.
Ийнхүү хоёрдугаар сарын 23-ны өдөр Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, Улаанбаатар хотоос орон нутаг руу гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нд нээснээс хойш COVID-19-ийн халдвар Монгол Улсын 13 аймагт бүртгэгдлээ.
Үүнээс одоогийн байдлаар дээр улаанаар тэмдэглэсэн ЕСӨН АЙМАГТ халдвар Улаанбаатар хотоос зөөвөрлөгдсөн нь тодорхой болоод байна.
Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 5,186 болсноос 4,284 нь Улаанбаатарт бүртгэгдээд буй.
Халдварын тархалт сүүлийн үед улам эрчимжиж, гуравдугаар сарын 10-наас эхлэн хоног тутамд 100-аас дээш халдвар бүртгэгдсэн бол өчигдөр буюу гуравдугаар сарын 22-нд анх удаа 210 тохиолдол бүртгэгдсэн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна