Коронавирусийн вакцинжуулалтын талаар Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудаснаа ийн сэтгэгдлээ бичжээ:
Коронавирусээс салах, зогсоох хамгийн найдвартай арга зам нь вакцин. Гэтэл Монгол Улсын тухайд тусламжын вакцинд найдаад худалдан авах мөнгө тавиагүй. Үлгэрлэвээс найран дээр ирсэн халамцуу зочид бүхэн "Халзан цагаан хонь аваарай" гэдэгтэй адил. Тэр амлалтад итгээд намар очоод хонио авья гэнгүүт авгай нь "Согтуу толгойн үгээр үг хийлээ" гээд үг сүггүй загначихдагтай л адил. Монгол Улс 4-р сар гарах гэж байхад вакцинжуулалтын ажил удааширч хоёрдугаар ээлжийн тун бүхэл бүтэн сараар хойшлож халдвар галзуурч байх шив. Энэ хэрээр коронавирус Монгол улсаар дуусах магадлалтай байна шүү. Одоо хувийн хэвшлийнхэнд найдах үлдсэн бөгөөд үнэ ханшийн тухайд төрөөс дэмжлэг өгөхгүй бол гэр хорооллын ахмадууд чинь "шуурчих" шинжтэй болов. (Үнэ тогтворжуулах хөтөлбөрт 4,5 наяд төгрөг зардаг шиг хувийн аж ахуйн нэгжийг вакцинжуулах ажилд татан оролцуулж цар тахлыг ард хурдан шуурхай гарах хэрэгтэй) ОХУ шиг автобусны буудал бүртээ иргэдээ тариад эхэлчихвэл коронавирусээс хурдан сална. Энэ засаг, ЭМЯ-г хараад бүтэхгүй нь. Зөвлөмж нь хүртэл бүтэл муутай. Хөл хорио тогтоосон гэх атлаа салхинд гар ч гэх шиг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна