ОБЕГ-аас мэдээлэл хийж, манай улсын газар хөдлөлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаарын мэдээлэл өглөө.
Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах салбарын дарга М.Өлзийбат: Манай улс Төв Азийн газар хөдлөлтийн өндөр бүсэд хамаардаг. Үүний нэг жишээ нь өнгөрсөн 1 дүгээр сард Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон 6,8 баллын газар хөдлөлт. Хүн амын нягтаршил, байшин барилга бага тулдаа хохирлын хэмжээ бага гарсан. Өчигдөр Богд уулын оройд байрладаг станцад бүртгэгдсэнээр Улаанбаатар хотод 3 балл, Төв аймгийн Баянцагаан суманд байрладаг станцад 4-5 баллын чичирхийлэл үүссэн гэх мэдээлэлтэй байна.
Улаанбаатар хот хүн амын нягтаршил ихтэй тул анхаарах бүс болж байна. Тиймээс хотыг тойрсон гурван голомт дээр амжиж анхааруулах системийг суурилуулсан. Уг систем гамшигийн түвшин буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 6-7 баллын газар хөдлөлт болбол тухайн систем автоматаар дуугарна. Орон нутагт 25-26 газар хөдлөлтийг хэмжих станц байдаг. Хоорондоо 250-3000 кмын зайтай. Харин Улаанбаатарт 30 орчим станц 60-70 кмын зайтай байдаг” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна