Халдлагад өртсөн эмэгтэй 900 мянган долларыг Ази-Америкийн нийгэмлэгт хандивлахаар болжээ


Сан-Франциско хотноо халдлагад өртсөн 75 настай ази эмэгтэй өөрт нь зориулж GoFundMe сүлжээгээр цуглуулсан 900 мянган долларын хандивын мөнгийг арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй тэмцэх Ази-Америкийн нийгэмлэгт өгөхөөр болсон байна. 

Тэрбээр энэ шийдвэрийг нөхөртэйгөө ярилцаж байгаад гаргажээ.

Зиао Жэн Зи өнгөрсөн долоо хоногт зам хөндлөн гарах гэж хүлээж байхдаа  танихгүй этгээдийн халдлагад өртсөн.  Тэрбээр нүүрэн тус газраа цохиулсан бөгөөд таягаараа өөрийгөө хамгаалах гэж оролдсон байна. Өөрийгөө хамгаалах гэж оролдсон түүнд хүмүүс нийт 926 мянган доллар хандивлажээ.

Эх сурвалж: Next Shark



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна