Цахим хэрэглээ хүчээ авсан энэ үед хүүхдүүд нэгнээ цахимд гадуурхах, сэтгэлзүйн дарамт үзүүлэх, фэйсбүүк, инстаграм зэрэг платформын араас нэгнийгээ доромжлон гутаах үзэгдэл нэмэгдэж буй. Иймд эцэг, эх, асран хамгаалагч, багш ажилтнууд үүнд онцгой анхаарах нь зүйтэй.
АНУ-ын Боловсролын яамнаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хийсэн үндэсний судалгаанаас үзэхэд:
ЦАХИМ ГАДУУРХАЛ ХЭРХЭН ИЛЭРДЭГ ВЭ
Цахим гадуурхал нь цахим орчинд анхаарал татах, өөрсдийн байр сууриа тогтоох эсвэл уйдаагаа гаргах гэж нэгнээ тохуурхахаас эхлэлтэй. Энэ нь мөн нэгэндээ атаархах, илүүрхэх, нууцыг нь зоруид задлах зэрэг асуудалтай холбогдох нь бий.
Шууд хэлбэрээр: Ангийн групп эсвэл групп чатнаасаа зориудаар хасах. Тухайн хүүхдийг ангийнхаа группт байлгахыг хүсэхгүй байгаагаа ил хэлэх.
Шууд бус хэлбэрээр: Ангийнхаа хүүхдүүдийг тухайн хүүхдээс зайгаа барьж, харьцахгүй байхад уриалах. Зарим тохиолдолд багийн ажил, олон нийтийн ажилд тухайн хүүхдийг тоонд оруулахгүй орхих. Ганцаардуулах.
ЦУУ ЯРИА ТАРААХ
Тухайн хүүхдийн талаар худал цуу яриа тараах. Цахим орчинд зургийг нь дургүй хүнтэй нь нийлүүлэн эвлүүлэх. Хуурамч хаяг нээн түүний тухай элдвээр бичих, доромжлох байдлаар илэрнэ. Цахим орчинд нийтэлсэн зурган доор нь доромжилсон утгатай сэтгэгдэл бичих.
ЦАХИМ ГАДУУРХЛААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?
Сургуулийн орчинд гадуурхал үүсгэхгүй, үүнээс сэргийлэхийн тулд дараах аргыг зөвлөж байна. Үүнд:
Эх сурвалж: justsayyes.org
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна