Коронавирусын эсрэг вакциныг анхлан зах зээлд нийлүүлсэн компаниудын нэг болох Pfizer уг халдварт өвчний эсрэг уудаг эмийн анхны клиник туршилтыг эхлүүлсэн тухай мэдэгдлээ.
Pfizer компаниас мэдээлснээр "шинээр хөгжүүлж буй PF-07321332 эм нь эмнэлзүйн өмнөх судалгаагаар SARS-CoV-2 вирус болон бусад төрлийн коронавирусийн эсрэг үйлчилгээтэй болох нь харагдсан" гэжээ.
Уг туршилтыг АНУ-д явуулж байгаа бөгөөд ХДХВ, гепатит С вирусийг эмчлэхэд ашигладаг ижил төрлийн технологи болох протеазыг дарангуйлах эмчилгээнд тулгуурласан гэжээ.
Эмийг коронавирусийн анхны шинж тэмдгүүд илэрсэн, эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй өвчтөнүүдэд уулгах боломжтой гэж Pfizer компанийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Майкал Долстен мэдээлжээ. Мөн эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдийг эмчлэх зорилготой судас тарианы туршилтыг давхар хийж байгаа аж.
Pfizer компани коронавирусын эсрэг уудаг эмийн судалгаа, клиник туршилтын дэлгэрэнгүй үр дүнг дөрөвдүгээр сарын 6-нд Америкийн Химийн нийгэмлэгтэй хийх уулзалтын үеэр хуваалцана гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна