2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 638,653,752.35 төгрөгийн үнийн дүн бүхий 1,515,082 ширхэг хувьцаа арилжигдсанаас 23 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 25 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Гутал" ХК (GTL+14.97%) болон "Шарын гол" ХК (SHG +14.62%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тээвэр дархан" ХК (TEE -14.96%) болон "Тав" ХК (TAV -14.86%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 66,374 ширхэг нэгж эрхийг нийт 15,830,817 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.36 хувиар өсөж, 34363.27 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,659,149,698,089.56 төгрөг боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна