Завхан аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол Токио олимп сангийн цомийг 21 аймгаар аялуулж буй хүмүүс байжээ


Олимпын хорооны томилолтоор Улаанбаатар хотоос Баянхонгор аймгаар дамжин 3 сарын 23-ны өдөр Завхан аймгийн  Улиастай суманд ирсэн 5 иргэнээс 3 иргэний түргэвчилсэн оношлуурын хариу "Тод эeрэг" гарсан тухай өмнө Аймгийн шуурхай штабаас мэдээлж байсан. 

Эдгээр иргэд нь Токио-2020 олимпийн наадамд оролцох үндэсний шигшээ багийн тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит Токио олимп сангийн цом 21 аймгаар аялуулж, Завхан аймагт цомыг хүлээлгэн өгөхөөр ирээд байхдаа түргэвчилсэн шинжилгээ хийлгэхэд эерэг гарсан байна. Баянхонгор аймаг 19-дэх аймаг болж хүлээн авсан бөгөөд Завхан аймаг 20 дахь аймаг юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна