Монголын Чөлөөт ахмадын холбооны тэргүүн гэдгээрээ олон нийтэд танигдсан АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г. Баасан коронавирусийн халдвар авчээ.
Тодруулбал, Г.Баасан болон түүний нөхөр коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр батлагдаж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь харьцангуй тогтвортой байгаа гэнэ.
Өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд Монголын Ардчилсан холбооноос Сүхбаатарын талбайд Г.Баасан олон нийтийг хамарсан жагсаал зохион байгуулсан байдаг. Тухайн өдөр жагсаалд оролцсон хүмүүс эрсдэлд орсон тул яаралтай шилжилгээ өгөхийг албаны зарим эх сурвалж сануулж байгаа юм.
Иймээс гуравдугаар сарын 19-нд уг жагсаалд оролцсон иргэд яаралтай шинжилгээнд хамрагдана уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна