М.Оюунчимэг: Насанд хүрээгүй охидын жирэмслэлт хөдөө орон нутагт хамгийн өндөр буюу 60-70 хувьтай байна


УИХ-ын чуулганы хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд ажлын хэсгийнхнээс асуулт асууж, үг хэлснийг онцлон хүргэе.

М.Оюунчимэг: Маш чухал хуулийн төсөл орж ирж байна. Өчигдөр Нийгмийн бодлогын байнгын хороогоор эмэгтэчүүдийг ялгаварлан гадуурхахтай холбоотой Засгийн газрын тайлан сонсоход сэтгэл эмзэглүүлсэн статистик хэлж байна. Тодруулбал, насанд хүрээгүй охидын жирэмслэлт хөдөө орон нутагт 60-70 хувь, Улаанбаатар хотод 25-30 хувь байна.

Сүүлдээ өрх толгойлсон насанд хүрээгүй охид бий болж байгаа тоо баримт байна.

Үүнээс гадна бэлгийн дарамт бол чимээгүй байдлаар өндөр түвшинд хүрсэн гэж Х.Нямбаатар сайд хэллээ. Иргэдийн гомдол мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд 2019 онд гаргасан 9 гомдлыг 25-35 насныхан гаргасан. Үүний гурав нь ажлаас халагдсаны дараа, дөрөв нь албан тушаал буурсны дараа, гурав нь сахилгын шийтгэл хүлээснийхээ дараа гаргасан. Ихэнх нь гомдол хаана гаргахаа мэдэхгүй, эсвэл нэр хүндээ бодоод хохирогч болоод үлдсэн байна. Энэ хүмүүст хандах газар нь тодорхой байхгүй бол болохгүй байна. Ажлын хэсэг: Энэ хуулийн нэг зүйл нь төлбөийн чадваргүй яллагдагч гэх тодорхой этгээд мөн хохирогчид хууль зүйн үйлчилгээ үзүүлэх юм. Энэ нь гэмт хэрэг зөрчилд хохирогч болохоос нь өмнө ойлгуулан таниулах юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна