Улсын Их Хурлын хаврын чуулган үргэлжилж байна. Чуулганаар хүүхдийн төлөө санд хуримтлагдсан мөнгийг хэрхэн зарцуулах, залуучуудыг хэрхэн дэмжих талаар яригдаж байгаа юм. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Энхтайваны Бат-Амгалан үг хэлэхдээ:
"Хүүхдийн төлөө сан" байгуулахыг анхнаас нь дэмжсэн. Бид одоо тоглолт, концерт хийхээсээ илүү Залуучуудын боловсролд анхаарах цаг болсон. 2020 онд л гэхэд Баянзүрх дүүргийн хэмжээнд 8 сурагч Элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн өндөр буюу 800 оноо авсан. Эдгээр сурагчдыг "Хүүхдийн төлөө сан"-аар дамжуулж дэмжиж, гадны, барууны, дэлхийн томоохон их дээд сургуульд зуучилж, сургах боломж бололцоогоор хангах шаардлагатай талаар хэллээ. Бичлэг бүрэн эхээр
https://www.facebook.com/enbat...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.176.104
Зөв сайхан санаа байна.Боловсролд хөрөнгө оруулах хамгийн чухал
Хариулах